Ц.Цогтбаатар: 2024 оны олимпод медалийнхаа өнгийг өөрчилж ард түмнээ баярлуулна аа
“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын дийлэнх нь энэ сарын 4-5-нд шилжих шөнө эх орондоо ирлээ. Тодруулбал, Токио-Улаанбаатар чиглэлийн тус нислэглээр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг-ын жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ц.Цогтбаатар, эрэгтэйчүүдийн -81кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллай нар ирсэн юм.
Энэ үеэр олимпын мөнгөн медальт Ц.Цогтбаатар “Монголын ард түмэндээ, миний ард байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Хайрт ээж, хань, ах эгч нартаа мөн УСУГ тэргүүтэй хамт олондоо маш их баярлалаа.
2024 оны олимпод медалийнхаа өнгийг өөрчилж ард түмнээ баярлуулна” гэлээ.





Хариулах