Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн эхэллээ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү сургалт нь нийслэлийн хэмжээнд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв болон Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд зохион байгуулагдаж байгаа бол хөдөө, орон нутагт зарим Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн бүсчилсэн хэлбэрээр явагдаж байна.  

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд Улаанбаатар хүрээний 16 их, дээд сургууль болон Дорнод, Хэнтий аймгийн оюутан залуусыг хүлээн авч, үндсэн сургалт бэлтгэлийг эхлүүлээд байна.

Оюутан цэргүүдийг ирсэн даруйд нь зааварчилгаа хүргэж, энэхүү сургалтад хамрагдсанаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшихээс гадна хувь хүний зохион байгуулалт, тэсвэр, хатуужил, бие бялдрын хөгжил гээд олон чадварыг олж авахыг зохион байгуулагчид онцолсон юм.

#ЗХЖШ, #“Оюутан цэрэг-2024”, #Зэвсэгт хүчний 119 дүгээр анги,