Лхагва гарагт АНУ-ын засаг захиргаа Оросын эсрэг хориг арга хэмжээгээ эрс өргөжүүллээ.
Энэ хүрээнд “Оросын дайны эдийн засагтай хамтарч буй гадаадын санхүүгийн байгууллагуудад хоёрдогч хориг арга хэмжээ авах эрсдэлийг нэмэгдүүлж”, цаашлаад АНУ-ын санхүүгийн системд нэвтрэх эрхгүй болно гэдгийг бодитоор сануулж байна гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэв.
Өмнө нь АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад орсон Оросын 1,200 орчим хувь хун, аж ахуй нэгжтэй холбоотой гүйлгээг хийсэн гадаадын банк, санхүүгийн байгууллагууд хоёрдогч хоригт хамрагдах эрсдэлтэй байсан бол энэ тоог 4,500 болгон өргөжүүлсэн байна.
Түүнчлэн Оросын цэргийн аж үйлдвэрийн баазын АНУ-ын программ хангамж, мэдээллийн технологийн зарим үйлчилгээг ашиглах боломжийг хязгаарлаж байгаагаа мэдэгджээ.
Сангийн яам болон Төрийн департаментын зарласан хориг арга хэмжээнд Орос болон Ази, Европ, Африкийн орнуудын 300 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж хамрагдсан байна.
Үүний зэрэгцээ, тус улсын Худалдааны яам Орос руу хагас дамжуулагч нийлүүлдэг Хонконг дахь “халхавч” компаниудыг онилж байгаагаа мэдэгджээ.
Мөн Оросын бусад улсаас импортлох боломжгүй бараа бүтээгдэхүүний жагсаалтад зөвхөн АНУ-аас гаралтай бүтээгдэхүүн төдийгүй АНУ-ын брэнд бүтээгдэхүүн буюу АНУ-ын оюуны өмч, технологиор үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хамруулж өргөжүүлсэн байна.
Сангийн сайд Жанет Йеллен “Өнөөдрийн үйл ажиллагаа нь тэдний олон улсаас бараа материал, тоног төхөөрөмж олж авах арга замд цохилт болж, гуравдагч орноос авдаг чухал хангамжийн нийлүүлэлтэд нөлөөлөх болно” гэж мэдэгджээ.
Сангийн яам мөн Москвагийн бирж (MOEX) болон түүний холбогдох охин компаниуд зэрэг Оросын санхүүгийн дэд бүтцийн гол хэсгүүдэд хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэв.
Хориг арга хэмжээг зарласнаас хойш нэг цагийн дотор MOEX доллар, еврогийн арилжаагаа нэн даруй зогсооход хүрснээ мэдэгдсэн байна.
“Visegrad”-ын мэдээлснээр оросууд хадгаламж дахь мөнгөө авахаар, рублиэ валют болгохоор банкнуудын өмнө урт дараалал үүсгэжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #хориг арга хэмжээ,