Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Оросын битүүмжилсэн хөрөнгөөс олсон орлогын эхний 1.5 тэрбум евро буюу 1.6 тэрбум ам.долларыг Украин руу долдугаар сард шилжүүлнэ гэж мэдэгджээ.

Урсула фон дер Лейен зургадугаар сарын 11-нд Берлинд болсон Украины сэргээн босголт 2024 бага хурал дээр үг хэлэхдээ Оросын битүүмжилсэн хөрөнгийн эхний хэсгийн 90 хувийг батлан ​​хамгаалахад, үлдсэн 10 хувийг Украины сэргээн босголтын ажилд зарцуулна гэж мэдэгдэв. 

Зургадугаар сарын 13-15-нд болох Их Долоогийн дээд хэмжээний уулзалтаар Оросын царцаасан хөрөнгөөс Украин хэрхэн ашиг хүртэх боломжтой талаар үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэдгийг тэрээр тэмдэглэжээ.

Хэдэн өдрийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой Оросын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгийг Украинд туслах зорилгоор ашиглах тал дээр тохиролцоонд хүрсэн болохыг баталсан. Энэ хүрээнд Украинд эхний ээлжинд 2.6-3.7 тэрбум ам.долларын зээл олгож, 2025 он хүртэлх санхүүжилтийг баталгаажуулах гэнэ.

Украины дайн эхэлснээс хойш барууны орнууд нийт 300 тэрбум долларын Оросын төв банкны хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд үүний гуравны хоёр нь Европын холбоонд хадгалагдаж байна. Эдгээр сангаас жилд 2.5-3.5 тэрбум еврогийн ашиг олох боломжтой.

Эх сурвалж: Euromaidan Press

#УКраин, #Оросын битүүмжилсэн хөрөнгө,