Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын сорилго барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдааныг энэ удаа Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм. Жил наадмын сорилго барилдааныг зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулдаг байв. Тэгвэл энэ жил хэд хэдэн шалтгааны улмаас наадам болохоос нэг сарын өмнө зохиож байгаа юм.

Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд түрүүлсэн нь тав, үзүүрлэх нь гурван сая төгрөгийн бай гардана. Түүнчлэн их шөвөгт 1.5, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд тус бүр 1.0 сая төгрөгийн шагнал гардуулах ажээ. 

Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар улсын арслан Б.Орхонбаяр, заан Б.Серик, Ц.Одбаяр, Д.Анар, харцага Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд зэрэг улсын цолтой 10 гаруй бөх зодоглохоор бүртгүүлсэн байна.

Сорилгод амжилттай барилдсан бөхчүүд тухайн наадам дээгүүр амжилт үзүүлж, ихэнх нь улсын цолд хүрдэг гэсэн яриа бий. Өнгөрсөн жилийн сорилго барилдаанд аймгийн заан Т.Төгсдөлгөөн түрүүлж, аймгийн арслан А.Алтанцоож түрүүлсэн юм. Т.Төгсдөлгөөн сорилгод түрүүлсэн жилээ аймгийнхаа баяр наадамд түрүүлж, цолоо ахиулсан билээ. Тэгвэл 2022 оны наадмын сорилгод улсын заан Б.Бат-Өлзий харцага цолтой байхдаа түрүүлсэн байдаг. Тэрбээр мөн л тухайн жилийн наадамд заан цолонд хүрч, сорилгод их шөвөгт шалгарсан О.Мөнх-Эрдэнэ харцага цолтой болж байлаа.

Дашрамд сонирхуулахад, энэ сарын 10-ны билэгт сайн өдөр бөхчүүд дэвжээ, дэвжээгээр наадмынхаа бэлтгэлд гарч эхэлнэ. 

#НААДАМ, #Ардын хувьсгалын 103 жилийн ойн наадмын сорилго барилдаан,