Үндэсний хорооны ээлжит хурлаар найман асуудал, хоёр танилцуулга мэдээллийн хүрээнд хэлэлцэж холбогдох тогтоолыг төслүүдийг албажууллаа. Тухайлбал “Ногоон бүс”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, соёлын хөтөлбөр, сайн дурын идэвхтнүүдийн сургалт, зочид буудлын хүртээмж, дурсгалын бүтээгдэхүүний сонголт зэрэг асуудлыг хэлэлцэн санал солилцов. Мөн үндэсний баяр наадмын үеэр онцгой горимд шилжүүлэн ажиллах албан даалгаврын төслийг хэлэлцэн баталлаа.
Хурлын үндсэн үйл ажиллагаа 2026 оны 08 дугаар сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Үргэлжлүүлээд сэдэвчилсэн өдрүүдийн зохион байгуулах бөгөөд холбогдох яамд хариуцан ажиллах юм.
Олон улсын томоохон хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа тул зөвхөн салбарын яам бус холбогдох бүх яам, төрийн байгууллагууд хариуцлагатай, нягт хамтран ажиллах нь чухал. Үндэсний их баяр наадмын үеэр албан даалгаврын биелэлтийг хангуулан, төлөвлөгөөт ажлуудыг цаг хугацаа хоцроолгүй гүйцэтгэн ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир үүрэг, чиглэл өглөө.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

#COP17, #Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир,

Эрдэнэт-Овоо:
USD | 3573