Гэрэл зургийг MPA.mn
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна.

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй хэлэлцээ хийв. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрээр 30 их наяд төгрөгийн зардал бууруулж, Монголын өгөөжийг 13 их наядаар нэмэгдүүлжээ
Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгойн менежментийн төлбөрийг 2.2 хувиар бууруулснаар Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Мөн Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрчээ. Ингэснээр ирээдүйд өр, зээлийн хүүнд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, Монголын талын өгөөжийг нэмэлтээр 2.2 тэрбум ам.доллараар өсгөлөө.
Түүнчлэн өмнө нь хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутамд хэлэлцдэг байсныг гурван жил тутамд шинэчлэн хэлэлцэхээр болсон нь санхүүгийн нөхцөлийг илүү уян хатан болгох боломж бүрдүүлжээ.
Ноогдол ашгийн хувьд өмнөх тооцоогоор Монголын тал 2037 оноос эхлэн ногдол ашиг авах төлөвтэй байсан бол шинэ тохиролцооны үр дүнд 2026 оноос ногдол ашиг хүртэх боломжтой болсон байна.
Эдгээр хэлэлцээрийн нийт үр дүнд 8.4 тэрбум ам.доллар буюу 30 их наяд төгрөгийн зардал буурч, Монголын талын нийт өгөөж 13 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолжээ.
Ингэснээр Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, ногдол ашиг авах хугацааг наашлуулах чиглэлээр олон жил үргэлжилсэн хэлэлцээ тодорхой үр дүнд хүрсэн гэж Засгийн газар онцоллоо.
Гэрэл зургийг MPA.mn

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Ерөний сайд “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй уулзаж байна.
Уулзалт 14:00 цагт эхэлсэн бөгөөд 3 цаг үргэлжилж байна.
Гэрэл зургийг MPA.mn

Сангийн сайд З.Мэндсайхан: Оюунтолгойн гэрээний зээлийн хүүг эргэн харах хэлэлцээр хийж дууслаа. Үр дүнг нь Ерөнхий сайдад танилцуулаад эргэн мэдээлнэ. Товчхон дүгнэхэд "би эх орондоо хайртай"

#онцолсон, #live, #livetext, #АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням,