Украин дахь Францын цэргийн сургагч багш нар Оросын зэвсэгт хүчний “хууль ёсны бай” гэдгийг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт Африкт хийсэн айлчлалынхаа үеэр мэдэгдэв.
Лавров Бүгд Найрамдах Конго Улсын Гадаад хэргийн сайд Жан Клод Гакоссотой хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ингэж хэлсэн байна.
“Францын сургагч багш нар Украины нутаг дэвсгэрт аль хэдийн очсон гэж би бодож байна” хэмээн Францаас Украины цэргүүдийг бэлтгэх зорилгоор илгээж буй цэргийг сургагч нарын талаар дурджээ. Тэрээр цааш нь “Цэргийн албан тушаалтнууд эсвэл хөлсний цэргүүд статусаасаа үл хамааран манай зэвсэгт хүчний хууль ёсны бай болох болно” гэж анхааруулав.
Энэ үеэр, Москва хотноо Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Киевийн дэглэмийн цэргүүдийг бэлтгэдэг сургагч нар ямар ч дархан эрхгүй, тэд франц хүн эсэх нь хамаагүй” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Украины дээд командлагч Францын цэргийн сургагч нарыг Украины сургалтын төвүүдэд нэвтрэхийг зөвшөөрсөн баримт бичигт гарын үсэг зурснаа мэдэгдсэн юм.
Лавров хэвлэлийн хурлын үеэр мөн энэ сарын сүүлээр Швейцарт болох Украины энх тайвны бага хурлыг үгүйсгэжээ.
“Швейцарт болох энэ бага хурал ямар ч ач холбогдолгүй. Үүнд байж болох цорын ганц утга учир нь задарч унах шатандаа байгаа Оросын эсрэг блокийг хадгалахыг хичээх явдал юм.”
Украины түрэмгийлэл эхэлснээс хойш Орос улс барууны бус орнуудаас дэмжлэг эрэлхийлэхийн хэрээр сүүлийн хэдэн жил Лавров Африк тивд хэд хэдэн удаа айлчлаад байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Африкийн зарим орнууд уламжлалт холбоотон болох Франц, АНУ-д сэтгэл дундуур байгаагаа улам бүр илэрхийлэх болсон. Тэдний зарим нь Исламын босогчидтой тэмцэхэд барууны орнуудаас бус Оросоос тусламж хүсээд байгаа юм.
Лавров даваа гарагт Гвинейд айлчилсан бөгөөд айлчлалын хоёр дахь зогсоол нь Бүгд Найрамдах Конго Улс байжээ.
Харин мягмар гарагийн орой тэрээр Буркина Фасогийн нийслэл Уагадугу хотын нисэх онгоцны буудалд газардсан байна. Лхагва гарагт Лавров 2022 оны цэргийн эргэлтийн дараа засгийн эрхийг авсан тус улсын удирдагч Ибрахим Траоретэй уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: The Guardian

#ОРос, #Сергей Лавров, #Украины дайн, #Францын сургагч,