ОЛИМП

Э.Билэгсайхан нийт 203 кг-ыг өргөж тэмцээнээ өндөрлүүллээ

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жингийн “B” хэсэгт Э.Билэгсайхан Гватемал, Куба, Бельгийн тамирчидтай өрсөлдлөө.

Тэрээр огцом өргөлтөөр 87 кг-ыг гурав дахь оролдлогоороо өргөсөн бол Гватемалын тамирчин 85, Кубийн тамирчин 96, Бельгийн тамирчин 96 кг-ыг тус тус өргөсөн.

Харин түлхэлтээр манай тамирчин 116 кг-ыг өргөсөн бол Куба 129, Бельги 123, Гватемал 122 кг-ыг тус тус өргөлөө. Нийт дүнгээр 203 кг өргөсөн Э.Билэгсайхан дөрөвдүгээр байр эзэлсэн бол Кубийн тамирчин 220 кг өргөсөн амжилтаар тэргүүллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet