Хятад улс пүрэв гарагт агаарын цэргийн хүчин, пуужингийн хүчин, тэнгисийн цэрэг, арми, эргийн хамгаалалтын анги нэгтгэлүүдийг оролцуулсан гэнэтийн цэргийн сургуулилтыг зарласан.
Ингэхдээ Тайваний гол арлыг тойрсон таван бүс болон Хятадын эх газартай ойрхон оршдог Тайваний хяналтад байдаг арлуудыг сургуулилалтын байгаар нэрлэсэн юм.
Тэгвэл сургуулилалтынхаа хоёр дахь өдөр Хятад улс армийнхаа “эрх мэдэл булаан авах” болон гол бүс нутгийг эзлэх чадварыг шалгаж байгааг Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Мэдэгдэлд дурдсанаар Хятадын эргийн хамгаалалтын алба Тайваний зүүн эргийн ойролцоо “хууль сахиулах сургуулилалт” хийсэн байна. Тайваний аюулгүй байдлын албан тушаалтны мэдэгдсэнээр сургуулилалтын үеэр иргэний завийг шалгах дадлага хийгджээ. Мөн Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА) Тайвань Филиппиний хооронд орших Баши сувагт гадаадын хөлөг онгоцыг бөмбөгдөх дадлага хийсэн байна.
Тайваний баруун өмнөд хэсэгт мөн Хятадын эргийн хамгаалалтын гурван хөлөг онгоц ажиглагдсан болохыг ажиглагчид мэдэгджээ.
Харин пүрэв гарагийн үдээс хойш бодит пуужин тээсэн сөнөөгч онгоцнууд Тайваний цэргийн объектуудад амжилттай “хуурамч цохилт” өгснийг ХАЧА мэдэгдсэн байна.
Тайваний армийн мэдээлснээр Бээжин ямар ч нислэгийн хориотой бүс зарлаагүй бөгөөд Хятадын эх газрын практик бүсээс бусад тохиолдолд жинхэнэ гал ашиглаагүй байна.
Баасан гарагийн өглөөний 6:00 цагийн байдлаар Хятад улс Тайваний периметрийн эргэн тойронд нийт 19 байлдааны хөлөг онгоц, 16 далайн цагдаагийн хөлөг онгоц, 49 байлдааны онгоц илгээсний 35 нь Хятад, Тайваний де-факто хилийн голч шугамыг давжээ.
Үүний хариуд Тайвань онгоцнуудаа хөөргөж, бэлэн байдал зарлаж, хөлөг онгоц эсэргүүцэгч пуужингийн системээ эргийн бүс рүү шилжүүлсэн байна.
Өнөөдөр ХАЧА өөрийн “WeChat” дахь хуудсаараа Тайвань руу газар, агаар, далайгаас пуужин харваж, дараа нь Тайбэй, Каошюн, Хуалиен, Тайчун хотыг онож буйг харуулсан анимейшнийг цацжээ. Төгсгөлд нь “Тусгаар тогтнолыг сөнөөх ариун зэвсэг” гэсэн улаан бичиг гарсан байна.
Хятад улс гэнэт цэргийн сургуулилалт зарласан нь Тайваний шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лай Чинг-тэг эсэргүүцэж буйн илрэл юм.
Өнгөрсөн нэгдүгээр сард болсон ардчилсан сонгуульд ялалт байгуулсныхаа дараа даваа гарагт албан тушаалдаа орсон Лай тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ Тайваний бүрэн эрхт байдлыг тунхаглаж, арлыг хамгаалахаа тангараглаж, дайсагналаа зогсоохыг Хятадад уриалсан юм.
Эх сурвалж: The Guardian

#Тайвань, #ХЯтад, #цэргийн сургуулилалт,