Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотын волейболын идэрчүүдийн охидын баг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна.
Өнгөрсөн онд аймгийн Биеийн тамир спортын газрын удирдлага Астана хотын волейболын шигшээ багийн дасгалжуулагчтай хамтран ажиллахаар тохиролцсон ба шийдвэрийн хүрээнд Казахстан Улсын тамирчид Өлгий хотод хүрэлцэн иржээ.
Тамирчид энэ сарын 23-ны өдөр нөхөрсөг тоглолт хийнэ. Мөн Баян-Өлгий аймгийн тамирчид Астана хотод очиж бэлтгэл хийх аж.