БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар АНУ-ын түрэмгий зан авирыг буруушааж, хоёр орны батлан хамгаалах, цэргийн харилцааг гүнзгийрүүлэхээ амлав.

Вашингтон Хятадыг Москватай харилцаагаа бууруулахыг ятгах зорилгоор өнгөрсөн сард дипломатаа Бээжин рүү илгээсэн.

Гэсэн ч өнөөдөр Ши Жиньпин Бээжин, Москва хоёр Украин болон тэдний харилцааг бууруулах гэсэн барууны хүчнүүдийн аливаа оролдлогыг сөрөн зогсох зэрэг олон чухал асуудлаар санал нэг байгааг илэрхийллээ.

Ши Путинд хандан “Өнөөдрийн Хятад, Оросын түншлэлийн харилцаа хүнд сорилтыг даван туулснаар энэ зэрэгт хүрсэн, тиймээс хоёр тал үүнийг нандигнаж, хөгжүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Үргэлжлүүлэн “Хятад улс ... хөгжил дэвшил, шинэчлэлийн үйлсэд хамтдаа хүрч, дэлхий дахинд шударга ёсыг сахин хамгаалахад бэлэн байна” гэж хэлжээ.

Мөн хамтарсан мэдэгдлийн үеэр стратегийн цөмийн тэнцвэрийг зөрчих гэсэн АНУ-ын хүчин чармайлт, АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах системээ дэлхий даяар байршуулж Орос, Хятадад заналхийлж байгааг, өндөр нарийвчлалтай цөмийн бус зэвсгийн талаарх АНУ-ын төлөвлөгөө зэрэгт санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Харин Путин Москва, Бээжин хоёрын түншлэлийг олон улсын харилцааг тогтворжуулах гол хүчин зүйлүүдийн нэг хэмээн тодорхойлжээ.

“Бид хамтдаа олон улсын эрх зүйд суурилсан, олон туйлт бодит байдлыг тусгасан шударга ёсны зарчим болон ардчилсан дэг журмыг хамгаалж байна” гэж Путин Шид хэлэв.

Мөн хамтарсан мэдэгдлээр стратегийн харилцаагаа гүнзгийрүүлж байгаагаа илэрхийлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг хэрхэн сайжруулж байгааг тэмдэглээд, цэргийн харилцааг эрчимжүүлэх төлөвлөгөөний талаар онцгойлон дурджээ.

Түүнчлэн гадаадын улс орнуудын бусдын өмч хөрөнгийг хураах санаачилгыг буруушаасан байна.

Шигийн хэлснээр Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах нь “зөв чиглэл” гэдэгт хоёр тал санал нэгтэй байгаа бөгөөд хамтарсан мэдэгдэлд хоёр улс Украин дахь мөргөлдөөнийг сунжруулж, түүнийг хяналтгүй үе рүү шилжүүлэхийг эсэргүүцэж байгаагаа дурджээ.

Путин мөн Украины хямралыг шийдвэрлэх оролдлого хийж байгаад Хятадад талархаж буйгаа илэрхийлж, фронтын нөхцөл байдлын талаар Шид танилцуулахаа мэдэгдсэн байна.

Тэрээр Шитэй хийсэн хэлэлцээрийг “халуун дулаан, нөхөрсөг” гэж тодорхойлсон бөгөөд цөмийн болон эрчим хүчний хамтын ажиллагаа, хүнсний хангамж, Орос дахь Хятадын автомашины үйлдвэрлэл зэрэг хоёр орны харилцаа холбоог бэхжүүлж буй салбаруудын талаар дурджээ.

Өнөө орой хоёр талын удирдагчид болон өндөр албан тушаалтнууд албан бус яриа хэлэлцээр хийх ба энэ нь хоёр өдрийн айлчлалын хамгийн чухал уулзалт байх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

#айлчлал, #Владимир Путин, #ОРос, #ХЯтад, #ши жиньпин,