Зуунмод хотод камержуулалт төслийг хэрэгжүүлж, 39 цэгт 79 камер суурилуулжээ. 2022 онд зураг төслөө хийж, 2023 онд сумын төсвийн 180 сая төгрөгийг зарцуулж, энэ жил хүлээн авсан байна.

Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэлээс тодруулахад, “Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор камержууллаа. Эхний ээлжид Номт багийн 17 цэгт 32, Ланс багийн 3 цэгт 10, Баянхошуу багийн 5 цэгт 7, Зүүндэлгэр багийн 3 цэгт 10, Нацагдорж багийн 6 цэгт 10, Баруун Зуунмод багийн 5 цэгт 10 камерыг тус тус байршууллаа.

Хяналтын төв нь Төв аймгийн Цагдаагийн газарт байршиж байгаа бөгөөд аймгаас мэдээллийн нэгдсэн төвтэй болгох төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Цаашид жил бүр үе шаттай камержуулахаар төлөвлөж байна” гэв. 

#ТӨВ,