Нарны зам дагуу Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх 870 метр зам засварын ажлыг графикийн дагуу хийж байна. Тус замын баруунаас зүүн тийш явах чиглэлийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Түүнчлэн хойд хэсэг буюу зүүнээс баруун тийш явах чиглэлийн асфальт бетон хучилтыг тавдугаар сарын 8-нд дуусган, тэмдэг, тэмдэглэгээг хийн пүрэв гараг буюу тавдугаар сарын 9-ний 06:00 цагт зорчих хөдөлгөөнийг бүрэн нээх юм. 

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэн асфальт бетоноор хучих зэрэг ажил хийнэ. Мөн хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээ суурилуулж, явган хүний гарц хийнэ. 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

#НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, #ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС, #Авто зам засвар,