УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хүлээж авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс болон ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн хамтын ажиллагаа, 2024-2026 онд хэрэгжих ДОХ, Сүрьеэ, КОВИД-19 төслийн хэрэгжилтийн явц, Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх багц үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалт, “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд санхүүжих 2025-2026 онд хэрэгжих нэмэлт төслийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль сангийн дэмжлэгт талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр саналаа хэллээ. ХБНГУ-аас Монгол Улсад зээлсэн 29.0 сая еврог “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 2025-2030 онд Глобаль сангаар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа ХДХВ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд буцалтгүй тусламжаар олгохоор болсон.
С.Чинзориг сайд “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 онд ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх 11.8 сая ам.долларын төслийг өргөн барихыг Глобаль сангаас мэдэгдсэн бөгөөд нэмэлт санхүүжилтийн төслийг боловсруулж, өргөн барихтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар ДОХ, сүрьеэ, гепатитын төслийг боловсруулах 3 ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгааг дурдаад “Уг хөтөлбөрийн хүрээнд олгогдох нэмэлт санхүүжилтийн тодорхой хэсгийг Гепатитын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах хүсэлтэй байгаагаа тус санд тухай албан хүсэлтийг Глобаль санд явуулсан.
Глобаль сангаас ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс, эрсдэлт бүлгийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлгөөнт бүлгийн хүн амд чиглэсэн ХДХВ-ийн хөтөлбөрийн хүрээнд Гепатитын хөтөлбөрийг хамтатган хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн. Гэхдээ манай зүгээс Гепатитын хөтөлбөрийг ДОХ-оос салангид байдлаар хэрэгжүүлэх, мөн гепатитын хэсэгт оногдох мөнгөн дүнг ихэсгэх саналтай байна” гэсэн юм.
Сайд өөрийн тавьсан саналынхаа талаар “Монгол Улсын Засгийн газраас хүн амыг гепатитийн вирусийн халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулан үндэсний хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн хэдий ч гепатитын вирусийн халдварын тархалт өндөр, вирусийн шалтгаант элэгний хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд дээгүүр ордог. Сүүлийн үед D вирусийн халдварын асуудал ихээхэн тулгамдаж байна. Гепатитын D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний 5 хувьд D вирусийн халдвар хавсарсан байдалтай илэрч байна.
ДЭМБ-ын аргачлалаар манай улсад D вирусийн халдвартай 66 мянган хүн байна гэж тооцоолдог. Гэхдээ D вирусийн халдвартай иргэдийн нэгдсэн ТББ-ынхан 150 мянган хүн халдвартай гэж үздэг юм” хэмээн тайлбарлаж байлаа.
Мөн гепатитын халдварын тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газрын түвшинд хүртэл анхаарч, тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, ХӨСҮТ-д гепатитын тандалтын бүтцийг бий болгож, хүний нөөцийг нэмэгдүүлж, оношлилгоо, шинжилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан тухайгаа хэлээд цаашдаа Глобаль сангаас Гепатитын хөтөлбөрийг анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх замаар тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, хамрагдалтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, тандалт, дархлаажуулалтад чиглүүлэн ажиллах шаардлага байгааг онцлов.

#эмя, #Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,