Судлаачид Суматра арлын эр орангутан үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлчилгээтэй ургамлын шүүс, зажилсан навчаар нүүрнийхээ ил шархыг эмчилж буйг гэрчилсэн байна.

Энэ нь зэрлэг амьтад өөрийгөө эмчилж байгаа анхны тохиолдол биш аж. Тухайлбал, Борнео арлын орангутан булчингийн өвдөлтөд хэрэглэдэг ургамлын навчаар гар, хөлөө үрж байсан бол шимпанзе халдварыг эсрэг ургамлыг зажлах, шархан дээрээ шавж хорхой тавих зэрэг үйлдэл хийж байжээ.

Харин энэ удаагийнх зэрлэг амьтан ил харагдах шархаа эмийн ургамлаар эмчилсэн анхны тохиолдол болохыг судлаачид онцолсон байна.

Шимпанзегийн тохиолдолд ашигласан шавж нь шархны эдгэрэлтийг дэмждэг эсэх нь тогтоогдоогүй бол манай тохиолдолд орангутан эмчилгээний шинж чанартай нь нотлогдсон ургамлыг ашигласан” гэж Германы Макс Планкийн амьтны зан үйл судлалын хүрээлэнгийн доктор, судалгааны ахлах зохиолч Каролин Шуппли хэлэв.

Ургамлыг эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан талаар хамгийн эртний баримт НТӨ 2200 оны үед хамаардаг аж. Гэвч судлаачид ил шархыг эмчлэх уг практикийн гарал үүслийг үүнээс эрт үед хамаардаг байх боломжтой гэж дүгнэсэн байна. 

Ийм зан үйлийг бий болгоход шаардлагатай танин мэдэхүйн үндсэн чадварууд бидний нийтлэг өвөг дээдсийн үед бий болсон байх магадлалтай. Тиймээс энэ нь маш эрт бий болсон зүйл байх гэж Шуппли хэлэв.

Шуппли болон түүний хамтрагчид Индонезийн дархан цаазтай ширэнгэн ойн бүсэд хийсэн судалгааныхаа тайланг Scientific Reports сэтгүүлд нийтлүүлжээ. 

Нийтлэлд дурдсанаар багийнхан ажиглалтад нь байсан Ракус хэмээх эр орангутаны нүүрэн дээр шинээр шарх үүссэн байхыг анзаарсан байна. Гэтэл гурван өдрийн дараа Ракус ороонго модны нэг төрөл болох Fibraurea tinctoria-ийн иш, навчаар хооллож байгаа нь ажиглагджээ.

Арваад минутын дараа тэрээр хуруугаараа аман дахь шүүснээс авч нүүрнийхээ шарханд түрхэж эхэлсэн байна. Ракус энэ үйлдлээ давтаад зогсохгүй удалгүй зажилсан навчаа шархан дээрээ түрхжээ. Тав хоногийн дараа нүүрний шарх нь аньж, хэдэн долоо хоногийн дотор жижиг сорви болсон байна.

Ракусын хэрэглэсэн ургамал нь нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, антиоксидант, өвдөлт намдаах, хорт хавдрын эсрэг бодис болон бусад бодисыг агуулдаг бөгөөд энэ болон бусад сортуудыг уламжлалт анагаах ухаанд цусан суулга, чихрийн шижин, хумхаа зэрэг янз бүрийн өвчнийг эмчлэхэд ашигладаг байна. 

Ракус үүнийг хүнээс олж мэдсэн үү эсвэл өөр орангутанаас сурсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

#орангутан, #эмчилгээний ургамал,