Шинэ Каледонийн нийслэл Нумеа хотод өрнөж буй олон нийтийн эмх замбараагүй байдлын эсрэг хяналтаа сэргээх томоохон ажиллагааны хүрээнд Францын цагдаагийн нэмэлт хүч Номхон далайн аралд газардаж эхэлснийг Францын дээд албан тушаалтан мэдэгдэв.

Арал дээрх цагдаа, жандармын тоо баасан гарагийн орой гэхэд 1,700-аас 2,700 болж нэмэгдэх гэнэ.

Даваа гарагт эхэлсэн үймээний улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон зуун баривчлагдсаны дараа пүрэв гарагийн шөнө нөхцөл байдал харьцангуй тайван байсан гэж Францын дээд комиссар Луи Ле Франк мэдэгдэв.

Гэсэн ч Нумеа хотод сөргөлдөөн, санаа зовоосон асуудлууд гарсаар байгааг тэрээр хэлжээ.

Түүний хэлснээр Францаас ирсэн нэмэлт хүч иргэдэд хоол хүнс, эм тариа тараахын зэрэгцээ эсэргүүцэгчдийн хаясан бөмбөг, босгосон хаалтуудыг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахад анхаарна гэв.

Сонгуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн олон нийт гурван өдрийн турш аж ахуйн нэгжүүд, машинуудыг галдан шатааж, дэлгүүрүүдийг дээрэмдэж, зам дээр хаалт босгож, эм, хоол хүнсний хангамжийг тасалдуулсан юм.

Үймээн самууныг намжаахын тулд Францын парламент онц байдал зарлаж, хөл хорио тогтоож, “TikTok”-ыг хүртэл хаасан.

Парисын хууль тогтоогчид Шинэ Каледонид 10 жил амьдарсан Францын иргэдэд орон нутгийн сонгуульд саналаа өгөх эрх олгосон нь үймээн дэгдэхэд хүргэсэн юм. Орон нутгийн зарим удирдагчид энэ алхмыг уугуул Канак иргэдийн улс төрийн нөлөөг бууруулна гэж эмээж байна.

Номхон далайн сүмүүдийн бага хурал баасан гарагт бүс нутгийн засгийн газрын бүлгүүдтэй нэгдэн Францыг сонгуулийн шинэчлэлийн хуулиа эргүүлэн татахыг уриалаад, НҮБ-ыг энэ асуудалд зуучлагчаар оролцохыг хүсжээ.

Эх сурвалж: Reuters

#Франц, #Шинэ Каледони,