Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт энэ сарын 28, 29, 30-ны өдөр болон ирэх сарын 1-ний өдөр тус тус амарна.

Учир нь тухайн өдрүүдэд ОХУ-д "Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр" тохиож байгаа тул бүх нийтээр амрах аж.

Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Цагааннуур боомт ирэх сарын 2-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ. 

Ташрамд, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг. 

#онцолсон, #Цагааннуур боомт,