Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.24/ хуралдаан 11 цаг 34 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасныг баримтлан Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Байнгын хорооноос хуулийн төслийн 2 дугаар зүйл буюу "Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан эмийн жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална." гэсэн заалтыг хасах, мөн төслийн 2 дугаар зүйлийг хассантай холбогдуулан "3 дугаар зүйлийн дугаарыг 2" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдаан Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасныг баримтлан Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос төслийн 2 дугаар зүйлийг хасах, мөн төслийн 2 дугаар зүйлийг хассантай холбогдуулан "3 дугаар зүйлийн дугаарыг 2" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдааны төгсгөлд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлах, мөн Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй талаар эрх зүйн дүгнэлт гаргуулах шаардлагатайг дэмжих санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь тус тус дэмжлээ.
Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#ТБХ,