ОЛИМП

Ц.Цогтбаатар: Маш их хичээсний эцэст Токиогийн олимпоос медаль авлаа

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам- 

Токиогийн олимпод Монголын баг спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөж байгаа. Тамирчид тэмцээндээ амжилттай оролцож, өнөөдрийн байдлаар манай улс хоёр хүрэл медальтай болоод байна.

Тодруулбал, энэ сарын 24-нд жүдогийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр тэмцээний дараа сэтгэгдлээ хуваалцаж, “Тэнгэрт байгаа аавдаа, саяхан төрсөн хүүдээ, багшдаа, гэр бүлдээ бүгдэд баярлалаа” гэв.

May be an image of 3 people, people standing and indoor
No photo description available.
May be an image of 1 person, standing and indoor

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet