Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.18/ хуралдаан 19 цаг 10 минутад эхэлж, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу төсөлд шинээр 6.2 дахь хэсэг нэмэгдсэнтэй холбогдуулан төслийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт 6.3 дахь хэсэг нэмэх зарчмын зөрүүтэй 1 саналыг бэлтгэлээ. Мөн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Төслийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн  “, мал бүхий иргэн  /цаашид “малчин” гэх/” нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад дэмжигдээгүй тул хамт өргөн мэдүүлсэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 9.1.4 дэх заалтын “малчинд” гэснийг  “малчин, мал бүхий иргэнд” гэсэн  зарчмын зөрүүтэй саналыг татан авч байгаагаа онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#БОХХААБХ, #УИХ,