Мягмар гарагт Дубайд нэг жилд ордог хур тунадас хэдхэн цагийн дотор орж, хотыг үерт автуулжээ.

Саяхан дэлхийн хамгийн их ачаалалтай хоёр дахь нисэх онгоцны буудлаар шалгарсан Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн талбай, нисэх онгоцны буудлыг чиглэсэн замууд усанд автсан байна. Улмаар нисэх онгоцны буудал хагас цагийн турш үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.

Нисэх онгоцны буудлын цаг агаарын ажиглалтын мэдээллээр мягмар гарагт 12 цагийн дотор 100 мм орчим бороо орсон нь Дубайд бүтэн нэг жилийн хугацаанд ордог хур тунадас аж.

Богино хугацаанд усархаг бороо орсны улмаас авто замууд гол мэт үерлэж, зарим жолооч машинаа зам дээр орхиход хүрчээ.

Худалдааны төв дотор ус урсаж, байшингийн доод давхрууд усанд автсан бичлэгүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн байна.

Дубай нь Арабын Нэгдсэн Эмират улсын бусад хэсэгтэй адил халуун, хуурай уур амьсгалтай, хур тунадас бага ордог тул үер усыг зохицуулах дэд бүтэц байдаггүй байна.

Хүний хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтөөс болж үер усны аюул улам бүр нэмэгдэхийг эрдэмтэд анхааруулдаг. Уур амьсгал дулаарах тусам чийгийг алчуур шиг шингээж, дараа нь ширүүн бороо хэлбэрээр асгадаг.

Дубайд орсон бороо нь Арабын хойгийг дайрч, Оманы буланг дамжин өнгөрч буй томоохон шуурганы нэг хэсэг бөгөөд Оман болон Ираны зүүн өмнөд хэсэгт мөн их хэмжээний хур тунадас оржээ.

Ням, даваа гарагт Оманд орсон их хэмжээний борооны улмаас 18 хүн амиа алдсан байна.

Эх сурвалж: CNN

#Арабын Нэгдсэн Эмират Улс, #Дубай,