ГОВЬ-АЛТАЙ: Үер буусны улмаас таван хүн эндлээ

Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер буусны улмаас таван хүн эндсэн харамсалтай явдал болжээ.
Энэ талаар ОБЕГ-аас “Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн Ногоо булгийн гол гэдэг газарт долдугаар сарын 24-ний өдрийн 15:10-15:40 цагт орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, гурван том хүн, нэг хүүхэд, хоёр гэр, нэг автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн Ногоо булгийн гол гэдэг газраас урд зүгт 1-9 километрийн зайгаас 7-62 насны дөрвөн хүний цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна.
Мөн Чандмань сумын Өлзийбулаг багийн Ботгон гол гэдэг газар долдугаар сарын 24-ний 01:10-10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай нэг хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан ажиллалаа” гэв.

Хариулах