Архангай аймаг дахь референт С.Мөнхзаяа Хангайн бүсийн мэдээллийг танилцуулав. 

Хангайн бүс болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг танилцуулж байна. 
Дээрх аймгууд нь мал бүхий иргэд зохилон амьдардаг. Улсын хэмжээнд 298,338 малчин байгаагаас 124,651 буюу нийт малчдын 40 гаруй хувь нь Хангайн бүсэд ажиллаж, хөдөлмөрлөж байна.  
Хангайн бүсийн хүн амын тоон статистикийг авч үзвэл,
1. Хөвсгөл аймаг-137.6 
2. Өвөрхангай аймаг- 117.0
3. Баянхонгор аймаг- 116.0
4. Орхон аймаг-106.2
5. Архангай аймаг-93.6
6. Булган аймаг- 60.4 мянга буюу нийт 630.853 иргэн бүртгэгдсэн.
Дээрх аймгуудын хувьд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, амжиргааны түвшинг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон зорилт бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зээл тусламжид хамруулах, мөнгөн дэмжлэг үзүүлэх, ногоон хөгжлийг дэмжих зэргээр тусган, хэрэгжүүлж, хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэх дэмжих чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргаж ажиллажээ.

Тухайлбал, Хөвсгөл аймаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг байгуулсан бол Архангай 2024 ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 
Түүнчлэн Булган, Баянхонгор зэрэг аймагт дохионы хэлний багш бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа бол Өвөрхангай аймагт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут дохио байршуулжээ.
Мөн Булган  аймаг тусгай хэрэгцээт иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор 3 шатлал бүхий сургалтыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Хөтөч ажилтнаар давхардсан тоогоор 221 албан хаагч бэлтгэсэн нь тус аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх, мэдээлэл авах, нийгмийн харилцаанд  тэгш оролцох эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон  байна. 
Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Баянхонгор зэрэг аймгууд “Эрчүүдийн кабенит” байгуулж, мэргэжлийн эмч бэлтгэсэн эрүүл мэнхдийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүсийн хэмжээнд 170 иргэнд  1.448 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 5000 ажлын байр бий болгосон байна. 
• Архангай аймаг 17 иргэнд 104 сая, 
• Хөвсгөл аймаг 32 иргэнд 192 сая, 
• Баянхонгор аймаг 55 иргэнд 196 сая, 
• Булган аймаг 38 иргэнд 676 сая, 
• Орхон аймаг 28 иргэнд 280 сая төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлжээ. 

Хэдийгээр хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлд аймаг орон нутгийн зүгээс идэвх санаачилгатай ажиллаж байгаа ч Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд хүний эрхийн дараах таван асуудалд анхаарах шаардлагатай байна. 
Хангайн бүсийн аймгуудын хувьд Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх буюу агаар, орчны бохирдол, Хүүхдийн сурч боловсрох эрх буюу сургуулийн дотуур байрын хүрэлцээ түүний орчин нөхцөл,  Мал бүхий иргэд, туслах малчин болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, тэдний хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийн асуудал нэн тулгамдаж байна. 

1. ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД

Хангайн бүсийн аймгийн төвүүдэд ашиглаж буй уурын зуух, тээврийн хэрэгсэл, гэр хорооллын айл өрхийн ахуйн халаалтын зуухны утаа, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосжилт зэрэг нь агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан болохын зэрэгцээ  зарим аймагт ундны цэвэр усны хангамж тулгамдсан асуудал болж байна. 
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүм, Цагааннуур суманд ундын цэвэр усны худаггүйн улмаас иргэд нуурын уснаар ундаалж буй нь цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөх шалтгаан болж байна. 
Мөн Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймгуудад хүхэрлэг хийн хэмжээ MNS4585:2016 стандартаас 1.2-2.5 дахин их байна.

Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлээс дурдвал,
• Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрийн технологийн хаягдлаас үүдэлтэй цагаан тоосноос улбаалж Орхон аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.
Цагаан тоосжилтын бүсэд Жаргалант сум, Говил, Баянцагаан багийн нийт 2452  өрхийн 9484 иргэд оршин сууж амьдарч байгаа бөгөөд үйлдвэрийн хүдэр олборлолт нэмэгдэхийн хэрээр хаягдал элсний хэмжээ сүүлийн 5 жилд 807,1 сая тонноос 969,2 сая тонн болж нэмэгдсэн. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тухай бүсэд амьдарч буй иргэдийг тогтмол эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, ажиллахын зэрэгцээ цагаан тоосжилтыг бууруулах тал дээр “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр, төлөвлөгөө”-г Засаг даргын Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран боловсруулж, хэрэгжүүлжээ.
Цаашид цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах чиглэлээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 дугаар хуралдаанаар хөтөлбөрийн хугацааг 2031 он хүртэл  сунгаж, хэрэгжүүлэхээр тогтсон байна.  

• Мөн Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт байрлах аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн барилгын газар болон ойр орчмын газрын хөрс их хэмжээгээр пестицидээр бохирдож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөх нөхцөл бүрдсэн тул зөрчлийг арилгуулахаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/23 дугаартай Комиссын гишүүний Зөвлөмжийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч хэрэгжилт хангалтгүй байна. 

2. ХҮҮХДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙН ХҮРЭЭНД

Хангайн бүсийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүрэлцээг нэмэгдүүлэх, шинэчлэх, дотуур байрын орчин нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлагатай байна. 
Бүсийн хэмжээнд ерөнхий боловсролын нийт 141 сургуулийн 150 дотуур байранд 12,097 хүүхэд, үүнээс малчин өрхийн 10,351 хүүхэд  амьдарч байна. 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оноос хойш ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хангайн бүсийн 6 аймагт үйл ажиллагаа явуулж буй 150 дотуур байрнаас 22 байранд хяналт шалгалт хийхэд барилгын насжилт дууссан, цаашид ашиглах боломжгүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан, зориулалтын бус, галын болон ослын стандарт шаардлага хангахгүй, ундны цэвэр усны хүрэлцээ дутмаг, боловсон ариун цэврийн өрөө болон усны өрөөгүй, унтлагын өрөөнд камер суурилуулсан зэрэг ноцтой зөрчилүүд илэрсэн. 
Тиймээс илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймгийн Засаг даргад нарт Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг дурдвал, 
Булган аймгийн Орхон, Тэшиг, Хутаг-Өндөр, Булган сум болон Ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил, сургалтын төвийн дотуур байранд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнг үндэслэн аймгийн Засаг дарга, Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилт 41 хувьтай буюу хангалтгүй гэж дүгнэгдсэн. 

Түүнчлэн Орхон аймгийн Ирээдүйн-Одод ЕБС-ийн дотуур байранд хийсэн шалгалт хийсэн. Дотуур байрын барилга нь зориулалтын бус, стандарт шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр акт тавигдаж, үйл ажиллагааг нь зогсоосон.
Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хийсэн хяналт шалгалтаар хүүхдүүд -40 градусын хүйтэнд эрүүл ахуйн шаардлага хангаагүй жорлонд бие засдаг, сургууль, сургуулийн дотуур байр, халуун усны газрын цахилгааны монтаж аюулгүйн норм стандарт зөрчсөн, цонх, хаалга цантаж хөгцөрсөн, хана туурга мөөгөнцөртсөн, хичээлийн сургалтын өрөө болон биеийн тамирын заалыг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын ширээ, сандал хуучирч эвдэрч, гэмтсэн, гэрэлтүүлэг хангалтгүй, үдийн хоолны норм стандартад хүрдэггүй зэргээр сурагчдын сурч, боловсрох эрх ноцтой зөрчигдөж байсан нь илэрсэн. Шалгалтын үр дүнг үндэслэн Комиссын гишүүний шаардлагыг Хөвсгөл аймгийн Засаг даргад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 
Тодотгож хэлэхэд: Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ын дотуур байрны асуудлыг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд дэлгэрэнгүй тусгаснаар УИХ-ын 35 дугаар тогтоол батлагдсан. Тус тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг шинэчлэх ажил улсын хэмжээнд үе шаттай хэрэгжиж эхлээд байна. 

3. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал бүс хэмжээний төдийгүй Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болж буй учир Комисс уг асуудлыг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгайлан тусгасан. 
2024 оны байдлаар улсын хэмжээнд 14,128 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс Хангайн бүсийн хэмжээнд нийт 1855 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д 909 хүүхэд суралцаж байгаа бол 364 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Мөн 116 хүүхэд боловсролын мэргэжлийн бусад байгууллагад суралцаж байна.
Гэвч зорилтот бүлгийн хэчнээн хүүхэд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа талаарх нэгдсэн мэдээлэл улсын хэмжээнд байхгүй байна. Тиймээс цаашид энэ төрлийн тоон мэдээллийг нэгдгэсэн мэдээллийг гаргах, тэдгээр хүүхдэд боловсрол олгох  шаардлагатай байна. 

4. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН

Бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 20,565 хүн байна. Үүнээс Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.2 дахь хэсэгт “Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна” гэж заасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн салбарт 1039 хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байна. 
Бусад байдлаар ажил хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх нэгдсэн тоон статистик мэдээлэл улсын хэмжээнд байхгүй байна. 
ХЭҮК нь аймгуудын Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагын барилга байгууламж нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон дэд бүтэц, орчны хүртээмжийг бүрдүүлж, норм, дүрэм, стандартыг хангасан эсэхэд 2022, 2023 онд үнэлгээ хийсэн. 
Үнэлгээгээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тусгай байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн үйлчилгээ авах орчин нөхцөл бүрдээгүй, хаалганы өргөн нь тэргэнцэртэй иргэний стандарт хэмжээнд нийцээгүй, харааны болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөө байхгүй, барилга байгууламжаас орох, гарах хэсэгт байршуулсан налуу зам стандартын бус, зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ огт хийгдээгүй, мэдээллийн хүртээмжгүй  зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. 
Тиймээс ХЭҮК хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах чиглэлээр зарим аймгийн Засаг даргад Комиссын шаардлага, зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 
Тухайлбал Булган аймгийн төрийн захиргаа болон төрийн тусгай 10 байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу замгүй, налуу зам нь бариулгүй, мөн аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзсэн тул Комиссын гишүүний 2023 оны 06/01 дугаар шаардлагыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03/209 дугаар хариу албан бичгээр ирүүлсэн Комиссын зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж үзэхэд, хэрэгжилт 23.3 хувьтай байгаа нь Булган аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн үйлчилгээ авах эрх зөрчигдсөн хэвээр, хүртээмжтэй орчин бүрдээгүй гэж Комисс үзэхээр байна.
Иймд тус бүсийн төрийн байгууллагын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөл болон завсварын ажлын зураг төсөв боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгүүлэх, явцын хяналт хийхдээ “Иргэний барилгын төлөвлөлтөнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн орон зайн орчин” MNS-6055 стандартыг баримтлах, тус стандартад нийцээгүй бол ашиглалтад хүлээн авахгүй байх замаар хүртээмжтэй орчинг бүрдүүлэх, нийтийн бие засах өрөөг ахмад настан, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийцтэй байхаар тохижуулах, хаягжуулах, налуу замыг стандартад нийцүүлэх, барилгын гадна болон дотор талбайд харааны бэрхшээлтэй хүний хөтөч зам хийх, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж мэдээллийг хүртээмжтэй байдлаар авах боломжийг бүрдүүлэх зэргээр холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй. 

5. МАЛЧИН ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ
Монгол Улс 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогоор нийт 181,050 малчин өрх байгаагаас 15-34 насны малчин 30 хувийг эзэлж байна.  15-34 насны малчдын 65.3 хувь нь огт гэрлээгүй, 34.5 хувь нь гэрлэсэн, 0.1 хувь нь гэрлэлт цуцалсан, 0.1 хувь нь бэлэвсэн байна. 
Улсын хэмжээнд 2023 оны байдлаар 298338 малчин байгаас Хангайн бүсэд 124,651 малчин байгаа нь улсын хэмжээн дэх нийт малчдын 41.7 хувийг эзэлж байна.
Жендэрийн үндэсний хорооноос хийсэн “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ”-ний тайланд залуу малчин гэр бүлд гэр бүлийн харилцаанд үүсэж буй тулгамдсан асуудлуудаас 15.8 хувь нь гэр бүлийн маргаан зөрчил, үл ойлголцол, 10 хувь нь хоёр тусдаа амьдрах, 7.3 хувь нь хардалт, 5.1 хувь нь хадмуудын оролцоо, 3.6 хувь нь архидалт, 1.8 хувь нь салалт, 1.6 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл  байна гэж үзжээ.
Мөн малчин өрхийн хүүхэд сургуульд суралцах үед гэр бүлийн хосын аль нэг нь хүүхдээ дагаж, суурин газарт амьдрах шаардлагатай болдог. Үүнээс үүдэн гэр бүл салах, үл итгэлцэл үүсэх, өрхийн зардал нэмэгдэх, малчин эмэгтэйчүүдийн тоо буурах зэрэг сөрөг үр дагавар бий болж байгааг дурджээ. 
Малчдын гэр бүл салалт, салалтын шалтгаан нөхцөл, ганц бие амьдарч буй талаарх нарийвчилсан статистик мэдээлэл, судалгаа байхгүй байна. Бусад судалгаануудад орон нутагт мал аж ахуй эрхлэхэд жендэрийн тэгш байдлын харьцаа алдагдаж, ганц бие малчин эрэгтэйчүүд олширсон. Үүний гол шалтгааныг охидыг хөвгүүдээс илүү боловсрол эзэмшүүлж гэрлэхэд боловсролын ялгаатай байдал нөлөөлөх, нөгөө талаар  6 настай хүүхдээ сургуульд ороход нь ээжүүд хамтдаа аймаг, сумын төвд амьдарч байгаатай холбоотойгоор гэр бүл салалт ихсэж буйтай холбон тайлбарласан байна.
Тиймээс малчдын гэр бүл, ахуй амьдралтай холбоотой статистик тоо мэдээллийг нарийвчлан гаргаж, сургуулийн дотуур байрны хүрэлцээ үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулах, малчин гэр бүлийн онцлог, хэрэгцээнд тохирсон арга хэмжээ авах нь зүйтэй байна. 

Мөн Комисс нь Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгийн  зарим сумдуудад хэрэгжүүлсэн. 
Туслах малчид нь орлого, өмч хөрөнгийн хувьд харьцангуй буурай, бусдаас хараат байх магадлалтай хүмүүс бөгөөд тэдний жилийн орлого нь хувь малчдаас 2 дахин бага, ажил олгогч малчдаас 3 дахин бага байна. Боловсролын түвшин, эрх зүйн мэдлэг тааруу байх нь түгээмэл байна. Нөгөө талаар тохиолдлын шинжтэйгээр “туслах малчин” гэх хөдөлмөрийн харилцаанд ороод, уг ажлаа тогтвортой үргэлжлүүлэлгүй өөр салбарт шилждэг хэсэг бүлэг хүмүүс байна. Туслах малчны хөдөлмөрийн харилцаа нь мал аж ахуйн онцлогт тулгуурласан, хөдөлмөрийн харилцааны хэв шинж, хэм хэмжээнд нийцээгүй, нийгмийн уламжлалт харилцаанд тулгуурлан явагдаж байна.
Төслийн хүрээнд туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилтийг судаллааг гаргаж хүнй эрхийн төлөв байдлын 20 дахь илтгэлд “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр бүлэг оруулсан. 
Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчин  нь ажил олгогчийн гэрт, эсхүл ажил олгогчийн өмчлөлийн болон эзэмшлийн байранд нь амьдарч, ажиллах бол тэдгээрийг хэвийн амьдрах нөхцөлөөр хангах үүргийг ажил олгогч хүлээх, ажил олгогч туслах малчины нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байрны нөхцөлөөр хангах, туслах малчны цалин хөлсийг 70 хувийг мөнгөн хэлбэрээр, малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно, мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлс нь чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, мал, бусад эд хөрөнгө байж болох бөгөөд тэдгээрийн үнийг зах зээлийн дунджаас илүүгүй байхаар тооцох, мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлсөнд тамхи, согтууруулах ундаа, бүх төрлийн эм, хуулиар хориглосон эд зүйл, бараа бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлтэй худалдах бараа, бүтээгдэхүүн олгохыг хориглсон зэрэг зохицуулалтуудыг хуульчлан өгсөн. 
Цаашид туслах малчдыг бүртгэлжүүлэх, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хуулийг сурталчилах, тайлбарлан таниулах, тэдний зөрчигдсэн эрхийг сэргээх зэрэг арга хэмжээг аймаг, сумдын засаг дарга нар авах шаардлагатай байна. 

БАРУУН БҮСИЙН МЭДЭЭЛЭЛ 
Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү мэдээлэл танилцууллаа. 

Баруун бүсийн дээрх аймгууд нь 413,704 иргэн, 111,625 өрх, 15,078 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэн. Газар зүйн байршил, засаг захиргааны нэгжийн хувьд Улаанбаатар хотоос алслагдмал, хүн ам нь тархан байршсан онцлогтой. Зарим сум, багийн иргэд төрийн үйлчилгээ авахын тулд аймгийн төв хүрэхийн тулд 300-400 км, сумын төв орохын тул 100-200 км явах зайг туулах шаардлага гардаг. 

Дээрх аймгуудын хувьд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах, өрхийн амжиргааг дээшлүүлэх, малчин залуусын гэр бүл төлөвлөлтийг дэмжих, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт ахиц дэвшил гаргаж ажилласан байна. 
Тухайлбал, 
• Говь-Алтай аймаг нь малчин залуусын гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр “Алтайн залуус-2022” арга хэмжээг санаачилж, 18 сум, 2 тосгоны 700 орчим залуус оролцуулж, нийгмийн харилцаа, хувь хүний хөгжлийг дэмжиж, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх сургалтад хамруулж, гэр бүл төлөвлөлт, нийгмийн эрүүл мэнд буюу нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгох, зан үйлийг төлөвшүүлэх мэдлэг, мэдээлэл олгосон.
• Түүнчлэн Говь-Алтай аймаг нь “Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд 2023 онд шинээр гэр бүл болсон 110 малчин өрхөд 50 толгой эх мал олгосон.
• Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймаг нь эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд “Эрэгтэйчүүдийн кабинет”  байгуулж, мэргэшсэн эмч бэлтгэсэн. Энэ хүрээнд Увс, Завхан, Говь-Алтай аймгууд эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг арилгах зорилгооор эрүүл мэндийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан байна. 9.6 жил буюу улсын дундажаас давсан үзүүлэлтэй байдаг. 
• Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн барилга байгууламжийг Увс аймагт 2006 онд, Баян-өлгий аймагт 2012 онд, Ховд аймагт 2023 онд барьж, ашиглалтад оруулсан бол Завхан аймагт төвийн барилгын ажлыг ирэх 2024 онд эхлүүлэхээр бэлтгэж ажил эхлүүлсэн байна.
• Увс аймагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах түр байрыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2022 онд ашиглалтад оруулсан. 2023 оны 11 дүгээр сарын байдлаар түр хамгаалах байранд 53 хүнд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Хариу үйлчилгээнд хамрагдсан иргэдийг нас, хүйсээр нь ангилбал, насанд хүрсэн 14, үүнээс эмэгтэй 14, хүүхэд 39. Хүйсийн хувьд 15 нь эрэгтэй, 24 нь эмэгтэй хүүхэд байна. \Говь-алтай аймаг УЗХ дэргэд\ \Завхан ТББ\
• Говь-Алтай аймагт “Боловсролын чанарыг сайжруулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр элсэлтийн шалгалтын оноогоор 2020 онд улсын хэмжээнд 20 дугаар эрэмбэлэгдэж байсан бол 2021 онд 19, 2022 онд 10 дугаарт жагссан амжилт үзүүлжээ. Бусад аймгуудад багш компьютержуулах арга хэмжээг хийгдэж байгаад тодорхой үр дүн гарахгүй байгаа тул арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байна.
• Үндэсний цөөнхийн боловсролыг дэмжих бодлогын хүрээнд Баян-Өлгий аймаг дахь хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдад зориулсан Монгол хэлний жишиг хөтөлбөртэй уялдуулсан монгол хэлний хичээлийн гарын авлага, дасгал ажлын дэвтрийг 12 мянган ширхэг хэвлэж, сурагчдын хүртээл болгосон. 
• Завхан аймагт өнгөрсөн 2023 онд 328 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн 2022 онтой харьцуулахад гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлт юм. Харин Баруун бүсийн бусад 4 аймагт гэмт хэргийн тоо мэдээлэл байна. 
Хэдийгээр Баруун аймгийн орон нутгийн зүгээс хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж байгаа ч дараах асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай байна. 

Тухайлбал, Баруун бүсийн 5 аймгийн хувьд нэн тулгамдсан асуудал нь Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх буюу агаарын бохирдол, хүүхдийн сурч боловсрох эрх, тэр дундаа сургуулийн дотуур байрын хүртээмж, түүний орчин нөхцөл, тулгамдаж буй асуудал, мөн гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл зэрэг нь анхаарал татсаар байна.  

1. ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН АСУУДАЛ 
ХЭҮК-т иргэн, хуулийн этгээд ирүүлж буй гомдол, мэдээллийн 20 орчим хувийг хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол эзэлдэг. 
Мөн хөдөлмөрлэх эрхийн зөрчилтэй холбогдох өргөдөл, гомдлыг ХЭҮК-оос гадна Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо, тухайн сум дахь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо, Захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хөдөлмөрийн улсын байцаагч хүлээн хянан шийдвэрлэдэг.
Комисст баруун бүсийн аймгуудаас хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбогдуулан 2023, 2024 онуудад нийт 35 гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу шалгасан. Улмаар  4 гомдол, мэдээлэлд Комиссын гишүүний удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, шалгалтын үр дүнг үндэслэн Комиссын гишүүний 4 зөвлөмж, Комиссын гишүүний 2 шаардлагыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 
Тухайлбал, 
• Ховд аймгийн Онцгой Комиссын шийдвэр гаргаж, ажлын бус цагаар хууль сахиуах болон онцгой байдлын алба хаагчдаар зам, талбай цэвэрлүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудлыг шалгасан. Улмаар Комиссын гишүүний зөвлөмжийг Ховд аймгийн Засаг дарга Болормаад хүргүүлсэн. 
Комиссын гишүүний шаардлагын биелэлт -ХАНГАЛТГҮЙ
• Увс аймгийн Эрүүл мэндийн газар болон Бадрах Энержи ХХК-ийн хөдөлмөрлөх эрх болон хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид эрхийн талаар Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт- ХАНГАЛТГҮЙ
• Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад хөдөлмөрлөх эрх болон хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид эрхийн талаар Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт- 40 хувь буюу ХАНГАЛТГҮЙ
Эндээс үзвэл, аймаг, орон нутгийн удирдлагууд хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

2. СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙН ХҮРЭЭНД
Боловсролын салбарын чанар, хүртээмж нийслэл болон орон нутаг, төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургуулиудад харилцан адилгүй байна. Малчин өрхийн, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн болон өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охид, хөдөлмөр эрхэлж байгаа хөвгүүд, сургууль завсардаж байгаа нь анхаарал хандуулах асуудал юм.
ХЭҮК нь боловсролын салбар дахь хүний эрхийн асуудалд онцгойлон анхаарч өнгөрсөн хугацаанд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 9 удаагийн илтгэлд сурч  боловсрох эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг дүгнэж, эн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмжийг УИХ-д хүргүүлсэн.
Комисст сүүлийн 3 жилийн хугацаанд сурч боловсрох эрх зөрчигдсөн талаар 63 гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд түүний мөрөөр болон Комиссын гишүүний санаачилгаар 59 хяналт шалгалт хийсэн. 
Баруун бүсийн аймгууд дахь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрээмжийн хувьд нийт 2023-2024 оны хичээлийн жилд 191 цэцэрлэгт 17,128  хүүхэд хамрагдсан. Аймаг тус бүрээр нь ангилбал,
• Завхан-40
• Баян-Өлгий-53
• Говь-Алтай-31
• Ховд-34
• Увс-33 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 
Орон нутгийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтын түвшинг цэцэрлэгийн хүчин чадалтай харьцуулбал, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тооноос цэцэрлэгийн хүртээмж, хүчин чадал доогуур үзүүлэлттэй байна. 
Тухайлбал, 
Баян-Өлгий аймаг дахь цэцэрлэгийн насны хүүхдийн 70 хувь сургуулийн өмнөх боловсрол байгууллагын үйлчилгээнд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, тус аймаг дахь хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт улсын хэмжээтэй харьцуулахад доогуур үзүүлэлттэй байна. 
Түүнчлэн зарим алслагдсан аймаг, сум, багийн малчин өрхийн 2-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдээ зөөх (малаа орхих) боломжгүй, аймаг, сумын төвийн айлд суулгахад хүүхдийн нас хэтэрхий бага байдаг зэрэг бодит нөхцөл байдлаас шалтгаалж байна. 
Эндээс үзвэл, Улаанбаатар хот төдийгүй орон нутаг дахь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буй юм. 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЭРХИЙН АСУУДАЛ
Баруун бүсийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 156 сургуульд 84771 хүүхэд суралцаж байна. Тодруулбал, 
• Завхан-30
• Баян-Өлгий-44
• Говь-Алтай-28
• Увс- 28
• Ховд-26 сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоог аймаг тус бүрээр нь та бүхэн дэлгэц дээрээс харах боломжтой. 
Бүсийн хэмжээнд аймгийн төвийн ЕБС-ийн 1 ангид суралцах хүүхдийн тоо 40-50 сурагч байхад сумдад 1 ангид 10 хүрэхгүй сурагчтай хичээллэж байгаа нь нэг хүүхдэд ногдох багш, сургалтын чанар, аймгийн төвийн сургуулийн Дотуур байрны хүртээмж хүрэлцэхгүй байгаа нь анхаарал татаж байна. 
Тухайлбал: Баян-Өлгий аймгийн 6 дугаар сургуулийн 80 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 2 дахин их буюу 160 хүүхэд амьдарч байгаа нь хүүхдийн амьдрах эрүүл аюулгүй орчинд амьдрах, нэг хүүхдэд ноогдох зай талбайн хэмжээ, хоол хүнс, ахуй хангамж, ор болон зөөлөн эдлэлийн хүртээмж хангалтгүй байх зэрэг хүүхдийн эрхийн зөрчил байна. 

3. УНААЧ ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДАЛ 
2022-2023 онд Унаач хүүхдийн эрхийн асуудлаар
Комисс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд тогтмол анхаарал хандуулж, хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулахгүй байх, зуны улиралд зохион байгууллагдаж байгаа уралдаанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандартад нийцсэн хамгаалах хувцас хэрэгсэлээр хангаж хурдан морины уралдаан зохион байгуулах тухай Комиссын гишүүний зөвлөмжийг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт жил бүр хүргүүлж ирсэн.
Гэвч 2024 он гарснаас хойш Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан. 
Нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай Комиссын гишүүний Шаардлагыг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаад  2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/50 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч хэрэгжилт хангалтгүй байна. 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар Комиссын гишүүний Шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй бол албан тушаалтны үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх, ААН-ын тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох саналыг дээд шатны байгууллагад уламжлах эрхтэйг цохон тэмдэглье.
Унаач хүүхдийн асуудал нь хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрт хамаардаг. Судалгаагаар унаач хүүхдүүдийг өрийн барьцаанд, тогтсон цалин хөлсгүйгээр айл руу явуулдаг, морь унуулдаг зэрэг нөхцөл байдал илэрсэн. Зарим тохиолдолд хүүхдүүдийг сургуулиас нь чөлөө авхуулж зүүн болон төвийн бүсийн аймгуудад морь унуулахаар авч явж байна. Нөгөө талаас эцэг, эх нь зөвшөөрч тодорхой хөлсөөр морь унуулах тохиолдол байна. Өвөл, хаврын улиралд хүүхдээр морь унуулах нь амь нас, эрүүл мэнд эрсдэл учруулахаас гадна сурч боловсрох эрх нь зөрчигдөх, тэгш бус байдал үүсгэж байдаг. Чанартай боловсролыг нийтээрээ эзэмших нь боловсролын салбарын зорилго байдаг. Гэтэл боловсролын түвшин тэгш бус байгаа нь амьжиргааны түвшинтэй шууд хамааралтай байна.

ЭМИЙН ЭРГЭЛТИЙН САН 
Хөдөөгийн алслагдсан сум, багт хүний эрүүл мэнд нэн шаардлагатай эм, тариа хангалтгүй байдлаас үүдэн иргэд цаг хугацаанд нь эрүүл мэндийн үйлчилгээ авах, шаардлагатай эм, тариа хэрэглээгүйгээс өвчлөл хүндрэх, амь насанд эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал улсын хэмжээнд тодорхой хэмжээгээр байна. 

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Буянт сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул сумдад үйл ажиллагааг явуулж буй эмийн сангуудад шаардлагатай эм, тариа байхгүй, хүрэлцээгүй, эрүүл мэндийн даатгалаар олгодог эм, тариа хүртээмжгүй байна.
Түүнчлэн нэн шаардлагатай эм, тариаг Улаанбаатар хотоос захиалах, тээвэрлэлтийн үед хадгалалтын горим алдагдах, тээвэрлэлийн хугацаанаас хамаарт товлолт эм тариаг хэрэглэж чадахгүй байх тохиолдол гарч байгаа учир алслагдсан аймаг, сум, багуудад чанартай эм, тариаг хүргэх, нөөц бүрдүүлэх чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. 

#онцолсон, #live, #хэүк, #Хангайн болон Баруун бүсийн аймгууд,