Ням гарагт Европын гурав дахь хамгийн урт гол далангаа сэтэлсний улмаас Оросын Уралын нурууны хоёр хотод үерийн ус нэмэгдэж, 6,000 орчим байшин усанд автаж, олон мянган хүн дүрвэхэд хүржээ.
Сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй хүчтэй үер Оросын Уралын нуруу, Сибирийн бүс нутаг болон хөрш Казахстаны зарим хэсгийг хамарчээ.
Уралын нуруунаас, Каспийн тэнгист цутгадаг Урал голын түвшин баасан гарагт хэдхэн цагийн дотор хэдэн метрээр дээшилж, Москвагаас зүүн тийш 1,800 километр зайд орших Орск хотын далан сэтэрсэн байна.
Үерийн улмаас 230 мянган хүн амтай Орскт 4,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Ням гарагт Кремль Уралын Курган болон Сибирийн Тюмень мужид усны түвшин огцом нэмэгдэх нь гарцаагүй болсон гэж мэдэгдэв.
310,000 хүн амтай Курганы эрх баригчид үерийн ус удахгүй хотод ирнэ гэж үзэж голын эрэг хавийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг тушаасан байна.
Орск хотын харьяалагддаг Оренбург мужийн захирагч Денис Паслер үерийн гамшгийг бүртгэл хөтөлж эхэлснээс хойш тус бүс нутагт болсон хамгийн хүчтэй үер гэж тодорхойлжээ.
Түүний хэлснээр Оренбург мужийг дайран өнгөрч, Казахстаны нутгаар дамжин Каспийн тэнгис рүү урсдаг 2,400 км урт Урал гол тэр чигтээ үерлэсэн байна.
Оренбург мужийн эрх баригчид үерийн хохирлын хэмжээг 21 тэрбум рубль буюу 227 сая доллар гэж тооцоолжээ.
Мягмар гарагт үерийн хэмжээ “оргилд” хүрч, дөрөвдүгээр сарын 20-оос хойш нөхцөл байдал тогтворжино гэж найдаж байгааг Оросын хэвлэлүүд цаг уурын хяналтын байгууллагаас иш татан мэдээлсэн байна.
Казахстаны хойд нутгийн 10 бүс нутагт үерийн улмаас 12,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар эрх баригчид мэдэгдлээ.
Бямба гарагт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үерийг цар хүрээ, нөлөөллийн хувьд тус улсад сүүлийн 80 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн том байгалийн гамшиг гэж тодорхойлов.
Орск дахь далан нь 5.5 метрийн усыг тогтоон барихаар баригдсан боловч Урал голын түвшин 9.6 метр хүртэл өссөн байна.
Холбооны мөрдөн байцаагчид 2010 онд баригдсан далангийн бүтээн байгуулалтад хайхрамжгүй хандсан, аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters

#Казахстан, #ОРос, #үер, #Урал гол,