Өнөөдөр өглөө Тайваньд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас нийслэл Тайбэй хотын хэд хэдэн хэсэгт цахилгаан тасарч, Японы өмнөд хэсэг болон Филиппиний арлуудад цунамигийн түгшүүр зарлажээ.

Тайваний цаг уурын төв мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь зүүн Хуалиен мужийн эргээс холгүй, Тайваний арлын зүүн эргийн дагуух усанд байсан байна.

Япон улс өмнөд хэсгийн Окинава мужийн эрэг орчмын бүс нутгийг нүүлгэн шилжүүлэх тухай зөвлөмж гаргажээ. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас бага хэмжээний цунами үүсэж, Окинава мужийн Йонагуни, Ишигаки арлуудад хүрсэн ч 3 хүртэл метрийн өндөр цунамигийн давлагаа үүсэж болзошгүйг анхаарууллаа.

Филиппиний газар хөдлөлт судлалын агентлаг мөн хэд хэдэн мужийн эрэг орчмын оршин суугчдад сэрэмжлүүлэг гаргаж, өндөр газар руу нүүлгэн шилжүүлэхийг уриалав.

Газар хөдлөлт Хятадын Шанхай, Фүжоу, Шиамэнь, Цюаньжоу, Ниндэд хүртэл мэдрэгдсэн байна.

Тайбэй хотод ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй ч газар хөдлөлтийн голомттой ойр оршдог Хуалиен хотод хэд хэдэн барилга нурж, хүмүүс нурангид дарагджээ.

Тайваний албан ёсны төв мэдээллийн агентлаг өнөөдрийн газар хөдлөлтийг 1999 онд 2,400 орчим хүний амийг авч одсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойш тус аралд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: Reuters, Kyodo

#онцолсон, #Газар хөдлөлт, #Тайвань,