Украин фронтын шугамаас 1,300 километрийн зайд орших Оросын хамгийн том нефть боловсруулах үйлдвэрүүдийн нэгд дроноор цохилт өгчээ.

Тодруулбал, Украин Москвагаас зүүн өмнө зүгт орших аж үйлдвэр өндөр хөгжсөн Татарстан дахь объект руу үүрээр дайрсан байна. Халдлагын улмаас хүн шархадсан болохыг Татарстаны тэргүүн Рустам Минниханов мэдэгдэв.

Харин РИА агентлаг Оросын цахим дайны хамгаалалтын алба Нижнекамск дахь Оросын хамгийн том үйлдвэрүүдийн нэг болох Татнефть компанийн Танеко үйлдвэрийн ойролцоо нисэж байсан Украины дроныг саатуулсан талаар мэдээлжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан ч 20 минутын дотор унтраасан бөгөөд үйлдвэрлэл тасалдаагүй гэж “РИА”-ийн мэдээнд дурдсан байна.

Ослын газраас авсан зургуудаас харахад Танеко газрын тос боловсруулах үйлдвэрийн анхан шатны нэрэх хэсэг болох “CDU-7” дронд оногджээ.

Танеко газрын тос боловсруулах үйлдвэр нь Оросын хамгийн том, шинэ үйлдвэрүүдийн нэг юм. Тус үйлдвэр өдөрт ойролцоогоор 360,000 баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай аж.

Татарстаны тэргүүн Миннихановын мэдэгдсэнээр Елабуга, Нижнекамск хотын аж ахуйн нэгжүүд мөн Украины халдлагад өртсөн байна.

Алабуга эдийн засгийн тусгай бүсэд байрлах нийтийн байр руу хоёр дрон халдсаны улмаас долоон хүн шархаджээ.

Гэсэн ч онц ноцтой хохирол учраагүй, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл тасалдаагүй” гэж Минниханов мэдэгдэв.

Өнгөрсөн жил “Washington Post” сонин Орос улс Алабуга эдийн засгийн тусгай бүсийн үйлдвэрт их хэмжээгээр дрон үйлдвэрлэж байгаа талаар мэдээлж байв.

Украины тагнуулын албаны эх сурвалж мөн Оросын Татарстан муж дахь цэргийн объектод дроноор халдаж “их хэмжээний хохирол учруулсан” гэж “Reuters”-т ярьсан байна.

Эх сурвалж: Reuters

#Дроны халдлага, #УКраин, #Бүгд Найрамдах Татарстан Улс, #Танеко нефть боловсруулах үйлдвэр,