Токиогийн олимпод урд өмнөхөөс олон ЛГБТИК тамирчид оролцоно

Токио-2020 олимп нь өмнөх олимпуудаас хамгийн олон буюу 160 гаруй ЛГБТИК тамирчид оролцож байгаагаараа онцлог болж байна.
Японы үндэсний шигшээ багийн туялзуур сэлэмчин асан, трансжендер хөдөлгөөний зүтгэлтэн 39 настай Фумино Сугияма энэ наадамд олон талт байдал ахицтай байгааг хараад баяртай байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр “Бага байхад спорт их өөр байсан, ялгаварлан гадуурхах явдал элбэг байлаа” гэжээ. Сугияма 10 настайдаа туялзуур сэлмээр хичээллэж эхэлсэн бөгөөд цолоо ахиулж, Японы эмэгтэйчүүдийн багийн тамирчин болж, олон улсын тэмцээнд оролцоход эмэгтэй гэдгээ тодорхойлох шаардлага гардаг байснаас үүдэн 25 насандаа тэтгэвэрт гарсан юм.
Хүний эрхийг хамгаалагчид Олимпын наадмыг ЛГБТИК-ийн асуудлаар олон нийтийн дэмжлэг, ойлголтыг нэмэгдүүлэх боломж гэж харж байгаа аж.
Мөн Германы эмэгтэй хоккейн багийн ахлагч Нике Лоренц ЛГБТИК хүмүүсийн эрх ашгийн төлөө бүх тоглолтондоо солонгын өнгөтэй багийн ахлагчийн тууз зүүх болно гэж Германы олимпын спортын холбоо мэдээлэв.
Олимпын дүрмээр ялгаварлан гадуурхахыг хориглодог бөгөөд Токио гурван жилийн өмнө ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль баталсан билээ.
Эх сурвалж: Reuters

Хариулах