Өмнөд Солонгосын цагдаа нар өнгөрсөн жил болсон арга хэмжээний үеэр “BTS” хамтлагийн Жинийг зөвшөөрөлгүйгээр үнссэн Япон эмэгтэйг шалгаж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагаас одоо Японд байгаа эмэгтэйг олон нийтийн газар бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр байцаалт өгөхийг шаардсан байна.

Уг хэрэг өнгөрсөн зургадугаар сард Сөүлд зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр болсон аж. Жин нь цэргээс халагдсаныхаа маргааш 3,000 шүтэн бишрэгчээ цуглуулж, дуу дуулан, 1,000 хүнийг сонгон тэврэх үйл ажиллагаа явуулсан байна. 

Гурван цаг үргэлжилсэн “тэврэлтийн үеэр шүтэн бишрэгчид нь нэг нэгээрээ тайзан дээр гарч Жинийг тэвэрч байсан боловч хэрэгт татагдсан эмэгтэй дуучин залууг тэврэхийн оронд үнссэн байна. 

Тухайн үед энэ үйл явдал шуугиан тарьсан ба эмэгтэй дараа нь блогтоо хүзүүн дээр нь үнссэн, арьс нь маш зөөлөн байсан талаар хуваалцжээ.

Энэ үйл явдал “BTS” хамтлагчийн шүтэн бишрэгчдийн уурыг хүргэсэн бөгөөд тэдний нэг нь эмэгтэйн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэснээр цагдаа нар мөрдөн байцаалт явуулахад хүрсэн байна.

Эмэгтэйн хэн болох нь тодорхойгүй байгаа ч цагдаа нар түүнийг Японы цагдаа нарын тусламжтайгаар олж тогтоосон аж.

Жин нь цэргийн албанаас халагдсан “BTS”-ийн анхны гишүүн юм. Түүний араас аравдугаар сард Ж-Хоуп цэргээс халагдсан. Бусад гишүүд болох V, RM, Jimin, Jungkook, Suga нар албаа хааж байгаа бөгөөд хамтлаг 2025 оны зургадугаар сард хамтлаг эргэн нэгдэх төлөвтэй байна.

К-попын одууд фенүүдтэйгээ ойр дотно харилцаатай байдгаараа алдартай. Уран бүтээлчид шууд дамжуулалт хийх, янз бүрийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах зэргээр үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ байнга харилцаатай байхыг хичээдэг.

Гэхдээ оддыг дагаж мөрдөх, дарамтлах зэргээр хортой, ёс зүйн хэм хэмжээг давсан үйлдлүүд хийдэг шүтэн бишрэгчид цөөнгүй байдаг. Ийм хүмүүсийг Өмнөд Солонгост  “sasaeng” гэж нэрлэдэг байна. 

Эх сурвалж: BBC

#BTS, #Өмнөд Солонгос, #Жин,