Финланд улсын Гадаад харилцааны яамны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Ярно Сиряалатай уулзлаа. 

Монгол, Финландын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Монгол Улс гуравдагч хөршийн гадаад бодлогын хүрээнд уламжлалт найрсаг харилцаатай Финланд Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг. 

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан болон боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр тал яриандаа онцоллоо.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан чухал үүрэгтэй. Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ирэх 6 дугаар сард зохион байгуулна.

#БШУЯ, #Финланд,