Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Автомашиныг Нөмрөгийн ДЦГ, Монгол элсний УТХГ, Говь Гурвансайханы БЦГ, Говийн бага ДЦГ, Дарьгангын БЦГ, Их газрын чулууны БЦГ, Их богдын БЦГ, Тужийн нарсны БЦГ, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн БЦГ, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Ачит нуур-Дэвэлийн арлын БЦГ, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Богдхан уулын ДЦГ, Тэсийн гол, Булнайн нурууны БЦГ, Мөнххайрханы БЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-т өгөв.
Машинтай болсноор байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа хүрч ажиллах нөхцөл сайжирч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийн тоог бууруулах, биологийн олон янз байдлын судалгаа, мониторингийн давтамж сайжирч биотехникийн арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэхэд ахиц гарах юм.
Автомашин хүлээлгэн өгөх албан ёсны үйл ажиллагаанд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хатагтай Карен Хойфер, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгч, төсөл хэрэгжүүлэгч нэгж, Зөвлөх багийн төлөөлөл оролцлоо.
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой.

#БОАЖЯ, #Монгол Улсын Засгийн газар, #Холбооны Бүгд Найрамдах Герман Улс,