Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Хосоо ойлгоё” гэр бүлийн боловсрол олгох сургалтыг аймгийн хэмжээнд тогтмол явуулж байна. 2023 онд тус сургалтыг нийт 17 удаа зохион байгуулж, 346 иргэн хамрагдсан бол 2024 оны гуравдугаар сарын байдлаар 6 байгууллагын 95 албан хаагчдыг хамруулжээ.

Тус сургалтын талаар Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн М.Анхчимэгээс тодруулахад, Гэр бүлийн боловсролыг цэцэрлэг, сургуульд заадаггүй учраас хүүхдүүд эцэг эхийнхээ харилцаанаас л гэр бүлийн боловсролыг олж авдаг. Иймд хосын харилцааны чухал зүйл, хүүхдийнхээ хажууд яаж биеэ зөв авч явах, бие биенийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг сургалтыг өгдөг.

Сургалтын хөтөлбөрт хосуудын харилцааны тухай лекц, хэлэлцүүлэг, "Жирэмсэн аав" төрөхийн өвдөлт мэдрүүлэх аппарат зүүж, сэтгэгдлээ хуваалцах зэрэг үйл ажиллагаа болдог. 

Сэтгэгдлээ хуваалцах хэсэгт оролцогчид “Эхнэрийгээ маш их ойлголоо” гэдэг үгийг хэлэх нь элбэг. Цаашдаа тус сургалтыг захиалах хүсэлтэй хувь хүмүүс, байгууллага, аж ахуй нэгжүүд их холбогдож байна” гэв. 

#ТӨВ,