Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын холбоо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Сингапурын Олон улсын маргаан шийдвэрлэх академи хамтран Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр:

-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт ба дүн шинжилгээ,
-МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн ахиц дэвшил, цаашдын төлөв ба олон улсын туршлага,
-ТББ, мэргэжлийн холбоодын дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын төвүүдийн байгуулсан эвлэрлийн гэрээний биелэлтийн талаарх олон улсын туршлага,
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны товч танилцуулга,
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 02 сарын 15-ны өдрийн тушаалаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Тус үйл ажиллагаатай уялдуулан 2023-2025 онд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын Хуульчдын Холбоо болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран хэрэгжүүлж байна.
Уг төсөл нь Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, институцийн бүтэц, практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг улсын хэмжээнд сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах орчныг бүрдүүлэх зорилготой.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг 2012 онд баталсан. Тус хууль батлагдсанаар аливаа хэрэг, маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Хэрэгжилтийн явцад тус хуулийн хүрээ, маргааны төрлийг өргөжүүлэх, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын эвлэрлийн маргаан шийдвэрлэх ажиллагааны процессыг нарийвчлан тусгах, гэрээний биелэлтийг сайжруулах, нэр томьёог жигдлэх, хийдлийг арилгах, эвлэрүүлэн зуучлагчийн эрх зүйн статусыг тодорхой болгох, чадавх, нийгмийн баталгааг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зэрэг асуудлуудыг хуулийг шинэчлэн боловсруулах замаар шийдвэрлэх хэрэгцээ шаардлага үүссэн.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар шүүхийн ачаалал буурах, арилжаа, хөрөнгө оруулалтын харилцаа нэмэгдэх зэрэг эерэг үр дагавар үүснэ.
Мөн иргэний эрх зүйн харилцааны оролцогчдын эрх, ашиг сонирхол хангагдах, хурдан шуурхай, маргаан шийдвэрлэх субьектээ өөрөө сонгодог, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлөхгүй нууцлал сайтай, хараат бус, хөндлөнгийн бие даасан механизмаар маргаанаа шийдвэрлүүлэх боломж бэхжинэ.

#ХЗДХЯ, #Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай,