Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: "Засгийн газрын хийж байгаа ажил бүхэлдээ иргэдийн сайн сайхны төлөө байж, 2023 онд хийсэн ажлын чинь үр дүн өнөөдөр бодитоор харагдаж байх ёстой. Энэ тайланг харахаар, та нарын өөрсдийгөө үнэлсэн байдлыг хараад би ичиж байна. Тухайлбал: малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх гэдэг дээр 90 хувь гэнээ. Өнөөдөр манай малчид махаа зарж чадахгүй, яаж амьдарч байна, та нар өөрсдийгөө ингэж үнэлэхээс ичих хэрэгтэй. Тариалангийн талбай ашиглалтыг сайжруулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэсэн нь 100 хувь гэнээ. Мал малын гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор байгуулна гэсэн 70 хувь гэнээ. Тэр цогцолбор хаана байна. Төрөөс үнэ тогтворжуулах нэрээр бүх юманд гараа дүрж, юмны үнийг өсгөж байна" гэлээ.

#Ч.Ундрам, #Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна,