Хууль зүй, дотоод хэргийн яам Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг бэхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Гүрж улсын иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог судлах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан ажлын хэсэг 2024 оны гуравдугаар сарын 04-08-ны өдөр тус улсад ажиллалаа.
Ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэх, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайжруулах, шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо, урамшууллыг шинэчлэх асуудлыг судлах, хуулийн төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллаж байна.
Бүгд Найрамдах Гүрж улсын Хууль зүйн яам, Шүүхийн дээд зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэсний товчоо, Тбилисийн олон нийтийн үйлчилгээний танхим, Эрх зүйн сургалтын төв, Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн ажлын алба, Банкны холбооны төлөөлөгч, хувийн хэвшлийн шийдвэр гүйцэтгэгчдийн төлөөлөл нартай уулзалт хийлээ.
Албан уулзалтуудын хүрээнд Бүгд Найрамдах Гүрж улс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайжруулах эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэсний товчоо, хувийн шийдвэр гүйцэтгэгч нарын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх реформ, төрийн үйл ажиллагааны цахимжуулалт, цахим үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх шийдэл, түүнийг хэрхэн зохион байгуулсантай танилцаж, санал солилцов.
Бүгд Найрамдах Гүрж улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 15 жилийн өмнө төр, хувийн хэвшлийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд хувийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо руу бүрэн шилжих зорилгоор хуулийн төслийг боловсруулан тус улсын парламентад өргөн мэдүүлсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлснээр төрийн үйл ажиллагааны хүнд суртал, авлига, тэгш бус байдал арилж шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа түргэн шуурхай, хүртээмжтэйгээр хэрэгжих боломжтойг холбогдох албаны хүмүүс онцолж, төрийн үйлчилгээ, иргэн хуулийн этгээдийн бүртгэлийг цахимжуулснаар хэрэгжих боломж бүрдсэнийг дурдлаа.

#ХЗДХЯ, #Бүгд Найрамдах Гүрж улс,