Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
- Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 1, 2 дугаар багийн “Монгол гол”, “Их-Ойгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 125 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т уулын цас хайлж айл, өрхүүд шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Ербуланаар ахлуулсан алба хаагчид мэргэжлийн ангийн 2 хүн, орон нутгийн 2 иргэнтэй хамтран 125 км замын туулан 15:15 цагт очиход 4 айл шар усны үерт автах эрсдэлтэй байсан тул урьдчилан сэргийлэх зорилгоор 40 см өндөртэй, 150 метр урттай далан байгуулсан. 03.13-ны өдөр ажиллагаа үргэлжилнэ.
- Өвөрхангай аймаг, Хужирт сум. Шивээт 4 дүгээр багийн 24 дүгээр гудамжинд уулын цас хайлж 3 айлын гэр хөрсний шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын мэргэжлийн ангийн 7 хүнтэй хамтран 3 км замыг туулан 15:24 цагт очиход иргэн Б, А, Э нарын нийт 3 айлын 5 ханатай гэр хөрсний шар усанд автсан байсныг 4 цаг 34 минут ажиллаж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 22-ын товчооноос Тахилт руу явах замд шинэ замын нүхэн гарц дотор ачааны автомашин /портер/ усанд суусан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 км замыг туулан 03:12 цагт очиход иргэн Б-ийн “Hyundai Porter” загварын ачааны автомашин шар усны усанд суусан байсныг 25 минут ажиллаж татан гаргасан.
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
- Завхан аймаг, Улиастай сум. Богдын гол багийн Даян хэсэгт үерийн хамгаалалтын даланг давж голын ус хашаанд орсон тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 13:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, дэд хурандаа Х.Баярсайханаар ахлуулсан алба хаагчид сумын мэргэжлийн ангийн 3 хүнтэй хамтран 2 км замыг туулан 09:35 цагт очиж 150 м3 шороог зөөвөрлөж 131 метр үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлах ажлыг зохион байгуулан 8 цаг 05 минут ажилласан.
- Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум. Цагааннуур тосгон 9 дүгээр багийн “Хар говь” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км/-т зам, даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан тул малчдад өвс, тэжээл хүргэх, цасанд боогдсон зам, давааг нээх тухай хүсэлтийг 03.12-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 50 км замыг туулан 13:50 цагт очиж нийт 8 цаг ажиллаж 6 км замын цасыг цэвэрлэж автозамын зорчих хөдөлгөөнийг нээсэн.

#обег, #шар усны үер, #хоногийн мэдээ,