Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украины Үндэсний авлигатай тэмцэх товчоо авлигын томоохон мөрдөн шалгалтын хүрээнд Эрчим хүчний экс сайдыг баривчилсан талаар мэдэгдлээ.
Энэ нь “Мидас” нэртэй, төрийн өмчит атомын агентлагтай холбоотой, 100 сая ам.долларын хахууль авсан байж болзошгүй схем юм. Уг хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд болон бизнесийн нөлөө бүхий хүмүүс, түүний дотор Володимир Зеленськийн ойрын хүрээний нэгэн сайд холбогдсон гэж албаныхан  үзэж байна.

Үндэсний авлигатай тэмцэх товчооны мэдэгдэлд “Энэ хэргийн хүрээнд Эрчим хүчний экс сайдыг хилээр нэвтрэх үед нь баривчиллаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэжээ. Баривчлагдсан хүний нэрийг одоогоор зарлаагүй байна.
Авлигатай тэмцэх нь Европын холбоонд элсэх зорилготой Украинд тавьж буй гол шаардлагуудын нэг бөгөөд тэд сүүлийн долоо хоногуудад парламентын гишүүд, Ерөнхий сайд асан Юлия Тимошенко, мөн Ерөнхийлөгчийн зөвлөх асан зэрэг хүмүүст холбогдох хэд хэдэн хэргийг шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters 

#авлига, #УКраин,