Мягмар гарагт Украин Оросын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрт олон арван нисгэгчгүй онгоц, пуужингаар цохилт өгөн, ноцтой хохирол учруулж, Кремлийн эсрэг сайн дурын бүлгүүд Оросын хуурай газрын хилийг зэвсэгт хэрэгслээр нэвтлэхийг оролджээ.

Москва, Ленинград, Белгород, Курск, Брянск, Тула, Орел зэрэг бүс нутгуудад Украины 25 нисгэгчгүй онгоцыг устгаснаа Москва мэдэгджээ. Батлан хамгаалах яамны мэдээлснээр нисгэгчгүй онгоцны дайралт өдрийн турш үргэлжилсэн байна. Энэ нь Украин өнөөдрийг хүртэл Оросын нутаг дэвсгэрт хийсэн дроны хамгийн том халдлагуудын нэг юм.

Албаны хүний хэлснээр “Лукойл” компанийн “НОРСИ” боловсруулах үйлдвэрийг оролцуулаад эрчим хүчний байгууламжууд халдлагад өртжээ. Мөн Оросын хоёр дахь том газрын тос боловсруулах үйлдвэр байрладаг Кириши хотын захад Украины нисгэгчгүй онгоцыг устгасан байна.

НОРСИ” газрын тос боловсруулах үйлдвэрийн түлш, эрчим хүчний цогцолборын байгууламж халдлагад өртөж гал гарсан болохыг Нижний Новгород мужийн захирагч Глеб Никитин мэдэгдэв. 

Харин нэрээ нууцалсан салбарын эх сурвалжууд тус үйлдвэрийн түүхий нефть нэрэх гол төхөөрөмж (AVT-6) халдлагад өртөж, үйлдвэрлэлийн тал хувь нь зогссон болохыг хэвлэлд ярьжээ. “Лукойл” энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Түүнчлэн Кремлийг эсэргүүцдэг Оросын иргэдээс бүрдсэн Украинд төвтэй хоёр зэвсэгт бүлэг мягмар гарагт Оросын баруун хил рүү цөмрөн орсноо мэдэгдэв.

Харин Оросын тал хил зөрчсөн гэх мэдээллийг үгүйсгээд, танк, байлдааны хуягт тээврийн хэрэгсэл бүхий зэвсэгт бүлэглэлүүд хилийн Белгород, Курск муж руу нэвтрэхийг оролдсон ч амжилттай няцааж, их хэмжээний хохирол учруулсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

“Тасс” агентлагийн мэдээлснээр энэ үеэр Оросын зэвсэгт хүчин 100 хүнийг хороож, олон хуягт машиныг устгасан байна. Мөн Белгород мужийн өөрийгөө хамгаалах ангийн нэг цэрэг амиа алдсан болохыг мужийн захирагч нь мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Белгород, #курск, #Лукойл, #НОРСИ, #нефть боловсруулах үйлдвэр,