Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын нутаг Цагаан голын мөс цөмөрч ачааны автомашин усанд суусан тухай дуудлагыг III/10-ны 23:32 цагт хүлээн авсан. 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид дуудлагаар ажиллаж хоёр зорчигчтой зорчиж явсан автомашиныг татан гаргав. 

Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна!

#мөс цөмөрсөн, #Сэрэмжлүүлэг, #ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар,