Байгалийн давагдашгүй үзэгдэл, зудад өртсөн малчид, иргэдэд туслах Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ШУУРХАЙ БҮЛЭГ газар дээр нь ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам шар усны үерээс урьдчилан сэргийлэх, малын сэг зэм устгал, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх төсвийг шийдвэрлэн ажиллав. Уг асуудлыг дулааны улирал эхлэхээс өмнө хийж, сэг зэмээ устгах нэн шаардлагатай байна.

УОК-ын  Шуурхай бүлэг III хүрээнд  өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдаар ажиллаж байна. Хөвсгөл аймаг Төмөр булаг сумын малын хорогдол 11586, Отроор ирсэн малын хорогдол 5830, цасны зузаан гуу жалга хонхор газраа 60-80 см байна. 

Мөн зэрлэг амьтдын хорогдол их байна. Иймд зэрлэг амьтдын идэш тэжээлийн нөөцөд 100 боодол өвс олгох ажлыг зохион байгуулах үүргийг харьяа газарт өгөв.

#БОАЖЯ, #УОК-ын  Шуурхай бүлэг,