Баян-Өлгий аймаг, Булган сум “Улаагчны хавцал” гэдэг газар цасны нуранги үүссэний улмаас Дэлүүн-Булган чиглэлийн орон нутгийн зам хаагдаж зорчих хэсгийн хөдөлгөөн хязгаарлагдсан тухай дуудлагыг 2024.03.04-нд хүлээн авсан. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид хоёр өдрийн турш цас хусаж, 14 км зам гарган зорчих хөдөлгөөнийг хэвийн болголоо. 
Үүнээс өмнө тус аймгийн Дэлүүн суманд уулын цасны нурангид дарагдан нэг хүн амь насаа алдсан тохиолдол гарсан.  

Тиймээс цасны нурангинаас болгоомжлохыг анхааруулж байна.

#обег, #ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар, #цасан нуранги,