АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (ОУХА) шугамаар Монголын малчдад хүндээр тусаад буй зудын эсрэг хариу арга хэмжээ авах тусламжийг нэмж 2,000 гаруй малчин өрхөд олгохоор боллоо. Ингэснээр АНУ-ын Засгийн газраас он гарсаар үзүүлсэн зудын эсрэг нийт тусламжийн хэмжээ 3,058,179,445 төгрөг буюу 900,000 орчим ам долларт хүрлээ. Энэхүү тусламжийг нийт 2,700 малчин өрхөд өвс, малын эм, мөнгөн дэмжлэг үзүүлэхэд зарцуулж байгаа бөгөөд тусламж шаардлагатай иргэдэд хүрэхийн тулд хаагдсан замуудыг чөлөөлөх ажилд мөн АНУ-ын ОУХА дэмжин оролцож байна.

Монгол оронд сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цас орж, 20 аймгийг хамарсан эрс хүйтэн цаг агаар малчин өрхийг эрсдэлд оруулж, энэ өвлийн зуд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүндэд тооцогдож байна. Хоёрдугаар сарын сүүлээр цаг агаарын нөхцөл байдлын улмаас 52 мянган км зам зорчих боломжгүй болж тусламжийн хуваарилалтыг улам хүндрүүлсэн гэж Засгийн газраас тооцоолсон байна. Зудын гамшгаас болж аль хэдийн хоёр сая мал хорогдсон гэсэн тоо бий.

Эрс хүйтэрч, цас ихээр орч байгаа нутгуудын айл өрх, малд үзүүлэх нөлөөг АНУ анхааралтай ажиглаж байна. АНУ-ын Элчин сайд Ричард Буанган өнөөдөр тусламжийн эхний багцыг эмзэг бүлгийн 700 өрхөд хүргэхээр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн түгээлтийн төвд зочлохдоо “Энэхүү нэмэлт санхүүжилт нь улс, аймаг, сумдын түвшинд явуулж буй малчин өрхийн амьжиргааг хамгаалах бидний тусламжийн арга хэмжээнд тулгуурлах юм. Монгол Улсын урт хугацааны түнш, стратегийн гуравдагч хөршийн хувьд бид хаваржилт хүндэрч буй бэрх цаг үед Монголын ард түмэнтэй хамт байх болно” хэмээн онцлов.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “АНУ-ын Элчин сайд өнөөдөр манай түгээлтийн төвд хүрэлцэн ирсэнд талархаж байна. АНУ-ын Элчин Сайдын яамнаас Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт оруулж буй энэхүү хувь нэмэр нь монгол өрхүүдийг хүнд хэцүү үеийг даван туулахад шууд тусламж болж байна. Энэхүү тусламж нь малчин өрхүүд амьжиргаагаа хадгалж, улмаар уламжлалт амьдралын хэв маягаа үргэлжлүүлэхэд нь тус дэм болно” гэв.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь зуд болон бусад байгалийн гамшигт Монгол Улсын тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай ажилладаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийг дэмжин чадавхжуулах, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран Шуурхай удирдлагын тогтолцооны сургалтууд зохион байгуулах, малын өвчлөлийн тандалтын чадавхыг бэхжүүлэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсын ард иргэдийг гамшигт тэсвэртэй, түүний нөлөөллийг даван туулах чадвартай болоход нь тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хөтөлбөрийг дэмжих зорилгоор 2010 оноос хойш найман сая орчим ам.долларын санхүүжилт олгоод байна.

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам

#зуд,