Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн 2 дугаар сарын 29-ний өдөр Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн-тэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн Монгол Улсад нүүрлэсэн байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан зудын хүнд нөхцөл байдал үүссэнд харамсаж байгаагаа илэрхийлээд Австралийн Холбооны Улсын Засгийн газраас зудын гамшгийг даван туулахад зориулж 250 мянган австрали доллар хандивлахаар шийдвэрлэснийг мэдэгдэв.
Уг хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлэх аж.

#Австралийн Холбооны Улс, #Малчдад туслах аян,