ДЭЛХИЙН МЭДЭЭ

Энэтхэг улс “Mastercard” компанид шинээр карт олгохыг хориглолоо

Энэтхэгийн төв банк “Mastercard”-ийг дотоодын үйлчлүүлэгчдэдээ шинээр төлбөрийн эсвэл зээлийн карт олгохыг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.

Энэтхэгийн Нөөцийн банк тус ​​компанийг өгөгдөл хадгалалтын хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Тодруулбал “Mastercard” нь Энэтхэгийн төлбөр тооцооны мэдээллийг зөвхөн Энэтхэг улсад хадгалах журмыг дагаж мөрдөөгүй гэж банкны зүгээс мэдэгдэв. Нөөцийн банкны тус шийдвэр долдугаар сарын 22-ны өдрөөс хэрэгжих бөгөөд “Mastercard”-ийн одоо байгаа үйлчлүүлэгчдэд нөлөөлөхгүй аж.

“Mastercard” уг шийдвэртэй холбоотой хариу мэдэгдэл одоогоор хийгээгүй байна. Мөн тус улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд ирэх таван жилийн хугацаанд тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх болсноо 2019 онд зарласан байгаа.

Лондонд төвтэй төлбөр тооцооны PPRO компанийн мэдээлснээр өнгөрсөн жил Энэтхэг улсад картаар хийгдсэн нийт төлбөр тооцооны 33 хувийг “Mastercard” эзэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet