Гэрэл зургийг MPA.mn

Ойн салбарын хувьд олон талын онцлогтой жил тохиож байна. Энэ 2024 онд орчин цагийн ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйн зэрэгцээ БОАЖЯ-наас 2024 оныг “ОЙН ЖИЛ” болгон зарласан. 

Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдах Ойн салбарын II чуулганыг “ОЙ 9+” уриан дор 2024 оны гуравдугаар сарын 05-ний өдөр зохион байгуулна. Тэрбум мод Үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 онд 9.0 хувьд хүргэх” зорилтын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Уг зорилтын хүрээнд Ойн салбарын ll дугаар чуулганыг “ОЙ 9+” нэрийн дор зохион байгуулж буй нь ойн сангаа 9 хувьд хүргэх, цаашлаад дахин нэмэгдүүлэх зорилтыг тодотгож өгч буй онцлогтой.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, ЗГХА Ойн газрын хамтран зохион байгуулж буй уг чуулган Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах бөгөөд нийслэл, 21 аймгийн тамгын газар, ойн ангиуд, мэргэжлийн байгууллагууд, ойн салбарын төрийн бус байгууллагууд, элчин сайдын яамд, олон улсын хамтрагч байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагууд, төсөл хөтөлбөр, үе үеийн ойчидын төлөөллөөс бүрдсэн олон талын оролцоог хангасан байдлаар зохион байгуулагдана. Чуулганаар Монгол орны ойн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдэл, өөрчлөлт шинэчлэлт, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийн хэрэгжилт, хүрсэн үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг олон чиглэлийн асуудлыг зохион байгуулагч талууд, оролцогчид хамтдаа нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Дашрамд дурдахад, 1924 оны 9 дүгээр сард хуралдсан Ардын засгийн газрын 39 дүгээр хурлаар Аж ахуйн явдлын яамыг 6 хэлтэстэйгээр байгуулан “Ой, модны хэлтэс”-т ой, мод, ан, амьтныг хамгаалах, зохистой ашиглах асуудлыг хариуцуулж, улмаар Аж ахуйн явдлын яамны сайдын 1924 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 05 тоот тушаалаар уг хэлтсийн харьяанд Улаанбаатар хот болон Ерөөгийн эх Ходоод, Дорнодын Онон харуул, Хөвсгөл аймгийн Хатгалд анхны дөрвөн ойн анги байгуулах шийдвэр гаргаснаар Монгол Улсад орчин цагийн ой, модны салбар үүсэн байгуулагдах үндэс суурийг тавьсан бөгөөд эдүгээ энэ салбар хөгжил дэвшлийнхээ 100 жилийн ойгоо угтаж байна.

#БОАЖЯ, #ОЙН ГАЗАР,