Дэлхийн Гаалийн Байгууллага, Швейцарийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын хамтарсан “Глобал Худалдааг Хөнгөвчлөх Хөтөлбөр” (ДГБ/СЭКО: ГХХХ) 2018-2023 онд амжилттай хэрэгжиж, Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн 15 улсын Гаалийн байгууллага иж бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хамрагдан, ашиг тусыг нь хүртсэн байна.

Хөтөлбөрийн 2024-2028 онд хэрэгжих дараагийн шатны нээлтийг 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Дэлхийн Гаалийн Байгууллагын Чадавхыг бэхжүүлэх хорооны 14 дүгээр хуралдааны үеэр хийж, өмнөх шатанд хэрэгжүүлсэн онцлог ажил, дараагийн шатанд хийх ажлаа товч танилцууллаа.

Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийн хоёрдугаар шатны нээлтийг Дэлхийн Гаалийн Байгууллагын нарийн бичгийн даргын газрын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Рекардо Травиго “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр нь “Байгууллагын хөгжил, Худалдааг хөнгөвчлөх, Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт” гэсэн гурван чиглэлийн хүрээнд амжилттай хэрэгжин, дараагийн шат”-ыг эхлүүлж байгаад талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван цахим хэлбэрээр нээлтийн арга хэмжээнд оролцож Монголын Гаалийн байгууллага хөтөлбөрийн дараагийн шатанд “Худалдааг хөнгөвчлөх” чиглэлээр иж бүрнээр хамрагдан ашиг хүртэгч гаалийн байгууллага болсонд Монголын гаалийн байгууллагын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

#ГЕГ, #Глобал Худалдааг Хөнгөвчлөх Хөтөлбөр, #Дэлхийн Гаалийн Байгууллага, #Швейцарийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага,