Монголын хөлбөмбөгийн премьер лигийн өвлийн амралт дуусч, улирлын хоёрдугаар хагас эхлэх мөч ойртоод байна.

Монголын хөлбөмбөгийн холбоо, Хөлбөмбөгийн лигийн зөвлөл, Монголын спортын корпорацтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд премьер лигийг зохион байгуулалтын шинэ түвшинд явуулж эхлэх бөгөөд лигийн шинэ өнгө төрх, брэндинг, ирэх зургаан жилийн стратеги төлөвлөгөөг албан ёсоор танилцууллаа.

Европын хөлбөмбөгийн томоохон лигүүд холбооноосоо тусдаа, бие даасан компанийн байдалтай үйл ажиллагаа явуулдаг жишгийн дагуу “Монголын премьер лиг” компани албан ёсоор байгуулагдсан бөгөөд компанийн Удирдах зөвлөлд лигийн бүх багийн төлөөлөл багтаж байгаа юм. Ингэснээр премьер лигтэй холбоотой бүхий л шийдвэрт багийн эзэд голлох үүрэгтэй оролцох боломж бүрдээд байна.

Арга хэмжээний эхэнд Brainstorm компанийн гүйцэтгэх захирал Б.Одбаяр премьер лигийн шинэ лого, брэндингийг танилцуулав. Тус компани сагсан бөмбөгийн дээд лигийн брэндингийг хийсэн юм. Энэ удаа гаднын олон лигийн брэндингийг судалсны үндсэн дээр монгол онцлогийг агуулсан брэндинг бүтээснээ тайлбарласан юм.

Мөн Монголын премьер лигийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр ирэх зургаан жилийн стратеги төлөвлөгөө дараах үндсэн таван зорилгод голлон чиглэж буйг танилцуулав.

Тухайлбал,

-Үзэгчдэд чиглэсэн үйлчилгээ, үзэгчдийн сэтгэл ханамж

-Шударга тоглолт

-Шууд дамжуулалт, технологийн шийдлүүд

-Клуб, тамирчдын хөгжил, үйлчилгээ

-Маркетинг, засаглалын шинэчлэл гэсэн таван чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэдгийг танилцуулав.

Эдгээр таван зорилго нь цаашид клубүүдийг чадавхжуулах, үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, шүүлтийг шинэ түвшинд гаргаж, гадаадаас шүүгчид урьж авчрах, шууд дамжуулалтын чанарыг сайжруулах, гадаад харилцааг хөгжүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, статистик мэдээллийг тогтмолжуулах, тамирчдыг даатгал, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хөлбөмбөгийн талбайн гадна үзэгч, тамирчдад зориулсан хоолны гудамж байгуулах зэрэг 125 дэд зорилтод хуваагдаж байгаа юм. Дээр дурдсан бүх ажлыг ирэх зургаан жилд шат дараатай хийж гүйцэтгэнэ гэдгийг энэ үеэр онцоллоо.

Монголын премьер лигийн хоёрдугаар хагасын тоглолтууд ирэх сарын 1-нд Төв аймагт байрших “Аирдом” бэлтгэлийн талбайд эхэлж, нэг сар үргэлжилнэ. Харин ирэх дөрөвдүгээр сарын 5-нд гадаа талбайн нээлт болох юм.

2023-2024 оны премьер лигт оролцож буй 10 баг тус бүр одоогоор есөн тоглолт хийсэн бөгөөд “Булган ФС Фалконс” баг 25 оноогоор хүснэгтийг тэргүүлж, “Дэрэн” клуб 21 оноогоор удаалж байна.

Гэрэл зургийг MPA.mn

#Монголын хөлбөмбөгийн холбоо, #Хөлбөмбөгийн лигийн зөвлөл, #Монголын спортын корпорац,