ЭХЭМҮТ: Хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим” ашиглалтад орж, анхны хичээлийн шинэ жилээ эхлүүлээ

2002 оноос дэлхийн дахинд “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэж эхэлсэн. 
ЭХЭМҮТ нь 2017 оноос эхлэн тус өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим”-ыг ашиглалтад оруулж, анхны хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. 

Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээний явц удаан байдаг тул хичээлээс завсардах, хоцрогдох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх явдал цөөнгүй гардаг тул БГД-ын Насан туршийн боловсролын төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл заахаар болсон талаар ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам энэ үеэр онцоллоо. 
Мөн тэрээр “Манай тасаг 2023 оны 10 дугаар сард НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Мэдээлэл, сургалтын танхимыг иж бүрэн тохижуулж, хүүхдүүддээ хичээл заахад бэлэн боллоо. Монгол хэл, математик, англи хэл, дуу хөгжим, дүрслэх урлаг гэх мэт хичээлүүдийг үзэх боломжтой болсон. Сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч хүртэл манай сургалтын төвөөр үйлчлүүлэх боломжтой. Хавдрын оноштой хүүхдүүдийн дархлаа сул байдаг учраас халдварт өртөмтгий болдог. Тийм учраас анги хамт олноосоо заавал тусгаарлагдах ёстой болдог. Тиймээс бид хүүхдүүдийнхээ боловсролыг тасралтгүй олгох зорилгоор энэхүү ажлыг эхлүүлээд байна. Хүүхдүүдэд хичээл заах багш нарт бид шинжилгээ хийж, эрүүл багш нараараа хичээл оруулж байгаа.”  гэдгийг онцоллоо. 

БГД-ийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа энэ үеэр “ЭХЭМҮТ-ийн ЦЭХСТ-аас санал тавьсан. Бид энэ ажлыг маш дуртайгаар хүлээн зөвшөөрч, хавдар гэх хүнд өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд боловсролыг тасралтгүй олгох зорилгоор байнгын хөтөлбөр гаргаж, долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт сургалт явуулахаар болсон. Манай төвөөс хөгжүүлэх сургалт, ЕБС-ын хөтөлбөрт тавигдсан сургалтуудыг орохоос гадна өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголт, сэтгэл зүйчийн зөвлөгөөг олгох хүртэл ажлыг хийнэ. Эмнэлгийн дэргэдэх анхны сургалтын танхим өнөөдөр ашиглалтад орж, хичээлийн шинэ жилийн анхныхаа хонхыг цохилоо. Багш нар бид өөрсдөө эрүүл байх ёстой учраас энэ тал дээр мөн анхаарч ажиллаж байна.” хэмээлээ.  

Энэ үеэр уламжлал ёсоор хорт хавдрын өвчнийг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан, баярын хонх цохих ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд ЭХЭМҮТ-ийн удирдлага, Аргун ХХК-ийн захирал, Баянгол дүүргийн насан туршийн суралцахуйн төвийн захирал, багш нар, эмч, мэргэжилтнүүд, хавдрыг даван туулсан хүүхдүүд, асран хамгаалагч нар болон эмчлүүлж байгаа хүүхдүүд, асран хамгаалагч нарын хамт оролцлоо. 

#онцолсон, #ЭХЭМҮТ, #Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр, #“Эрэлхэг баатар” медаль,