Хьюстонд төвтэй Сансар судлалын “Intuitive Machines” компанийн бүтээсэн “Nova-C” нэртэй саран дээр газардах төхөөрөмж өнөөдөр НАСА-ийн Канавералын хошуун дахь Кеннеди сансрын төвөөс “SpaceX”-ийн “Falcon 9” пуужингаар сансарт хөөрсөн байна.

Хөөрснөөс хойш 48 минутын дараа, дэлхийгээс 224 километрийн өндөрт “Odysseus” хочтой зургаан хөлтэй газардах төхөөрөмж “Falcon 9” пуужингийн дээд шатнаас салж, сарыг чиглэн ниссэн байна.

Хэдийгээр “IM-1” нислэг нь “Intuitive Machines”-ийн даалгавар боловч сарны орчны талаар мэдээлэл цуглуулах зориулалттай НАСА-ийн зургаан хэсэг багаж хэрэгслийг тээвэрлэж байгаа аж.

Нэгдүгээр сарын 8-нд “Astrobotic Technology” хэмээх хувийн фирмийн “Peregrine” саран дээр буух төхөөрөмж сар руу явах замдаа хөдөлгүүрийн системийн доголдлоос болж даалгавраа биелүүлж чадаагүй бөгөөд энэ нь хувийн компаниудын сарны гадаргуу дээр “зөөлөн газардах” хүчин чармайлт бүтэлгүйтсэн гурав дахь тохиолдол болсон юм. 

Төлөвлөгөөний дагуу “Odysseus” долоо хоногийн дараа зорьсон газартаа хүрч, хоёрдугаар сарын 22-нд сарны өмнөд туйлын ойролцоох Малаперт А тогоонд буух ёстой.

Хэрэв амжилттай болбол “Аполло”-ийн 1972 онд хийсэн сүүлчийн даалгавраас хойших АНУ-ын анхны төхөөрөмж саран дээр газардсан түүхэн мөч болох юм. Мөн хувийн компанийн анхны амжилттай нислэг болно.

Түүнчлэн 2026 оны сүүлээр сансрын нисгэгчээ сар руу илгээхээр төлөвлөж буй НАСА-ийн хувьд “Артемис” хөтөлбөрийн хүрээнд сарны гадаргуу руу хийсэн анхны нислэг болох гэнэ.

НАСА “Аполло”-ийн эрин үед пуужин болон бусад технологийг хувийн хэвшлээс худалдан авч, өөрөө эзэмшиж, ажиллуулж байсан бол энэ удаад “Артемис”-ийн зардлыг бууруулах зорилгоор хувийн компаниудын бүтээсэн, тэдний эзэмшлийн сансрын хөлгүүдийг төлбөр төлж ашиглахаар төлөвлөж байгаа.

Энэ жил “Intuitive Machine”-ийн “IM-2” даалгаврыг сарны өмнөд туйлд буулгахаар төлөвлөж байгаа бол дараа нь оны сүүлээр хэд хэдэн жижиг роверуудыг “IM-3”-аар саран дээр хүргэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Reuters

#наса, #Сар, #Intuitive Machines, #Nova-C, #Odysseus, #саран дээр газардах төхөөрөмж,