Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский нарын хооронд ширүүн маргаан өрнөсний дараа хоёр орны төлөөлөгчид Саудын Арабд уулзах гэж байна. 

Мягмар гарагийн хэлэлцээрийн гол зорилго нь хоёр орны харилцааг сэргээх, мөн энхийн хэлэлцээрт Украин буулт хийх сонирхолтой байгаа эсэхийг тандах зорилготой аж.

 Нэгдүгээр сард Трампыг тангараг өргөхөөс өмнө Украины гол холбоотон байсан Вашингтон дайныг хурдан зогсоохын тулд мөргөлдөөний талаарх бодлогоо өөрчилсөн. Трамп Москватай шууд харилцаж, Киевт үзүүлэх цэргийн тусламжаа зогсоож, тагнуулын мэдээлэл солилцохоо түр зогсоогоод байгаа.

Трамп, Зеленьский нарын Цагаан ордонд болсон хэлэлцээр амжилтгүй болсноор АНУ-ын өнгөрсөн гурван жилийн хугацаанд Украинд үзүүлсэн 65 тэрбум долларын тусламжийн төлөөс, мөн цэрэг, хүмүүнлэгийн дэмжлэгийг нь үргэлжлүүлэх баталгаа болох байсан газрын ховор элементийн хэлэлцээр гацаанд орсон юм.

АНУ-аас аюулгүй байдлын баталгаа авч чадаагүй ч Зеленьский дайныг зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн. 

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио даваа гарагт Жидда руу явах замдаа сэтгүүлчдэд хандан Бид Украины байр суурийг ойлгож, тэд ямар буулт хийх хүсэлтэй байгаа талаар ерөнхий ойлголттой болох ёстой. Учир нь талууд буулт хийхээс татгалзвал гал зогсоож, энэ дайныг зогсоох боломжгүйгэж мэдэгджээ.

Тэрээр талууд ямар буулт хийх шаардлагатай болох талаар хэлэхээс татгалзсан ч Оросууд Украиныг бүхэлд нь хяналтдаа оруулж чадахгүй, харин Украины хувьд 2014 онд мөргөлдөөн эхлэхээс өмнөх үе шиг Оросын цэргийн хүчийг буцаан түлхэх боломжгүй гэдгийг тэмдэглэсэн байна.

Хэлэлцээрт Рубиогоос гадна АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц, Зеленьскийн туслах Андрей Ермак тэргүүтэй Украины өндөр албан тушаалтнууд оролцох бол даваа гарагт угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзахаар Саудын Арабд ирсэн Зеленьский оролцохгүй байна.

Рубио хэлэлцээрт болгоомжтой хандаж байгаа бол АНУ-ын Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф газрын ховор элементийн хэлэлцээрт гарын үсэг зурна гэж найдаж байгаагаа мэдэгдэв.

Виткофф нь өнгөрсөн сард Орост Кремлийн удирдагчтай уулзсаныхаа дараа дахин Москвад айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.  

Эх сурвалж: Reuters

#АНУ, #саудын араб, #УКраин, #АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио,